2010年3月29日月曜日

Kaiyo-giihand...

Анх 2001 оны 4 сард  9 банди Япон оронд хөл тавьж байлаа.Уул нь бол нийт 25 хүүхэд ирсэний 9 нь эрэгтэй байсан юм. Энэ удаа зүгээр банди нарыгаа төлөөлөл болгоод бичие гэж бодлоо. Ахлах сургуулийн 3 жилийг хамтдаа өнгөрөөсөн 9 хүүхэд. Сургууль маань дотуур байртай сургууль учир нэг өрөөнд 4 хүүхэд байрладаг байлаа.Анх 4,5-р нь 2 өрөө болгон хуваасан боловч , хагас жилийн дараагаар овоо Япон хэл гадарладаг болж эхэлмэгц 2 Монгол , 2 Японоор нь байлгадаг болов.Ер нь байнга өрөө болон хүүхдүүдийг хооронд нь солино. Тэр 3 жилд 9 банди хоорондоо хамт байж үзээгүй хүн бараг байхгүй  болов уу.Өвөл , Хавар , Зуны амралтаар сургууль амархад ийш тийш айл руу явж амрана.Бусад үед байнга хамт байдаг байжээ.Ахлах сургуулиа төгсөөд ч гэсэн 6 нь нэг их сургуульд орж , 1 нь Монгол хариж , нөгөө 2 нь тус тусдаа өөр өөр их сургуульд орсон юм. Их сургуульд 6лаа, дээрээс нь нэг Түвд бандитай долуулаа нэг байшинд амьдарч байлаа.4 жил амьдрахдаа сайн муу их  л юм болж өнгөрсөн.Эргээд бодоход бүгд сайхан дурсамжууд болж үлджээ.Өдөр өдрөөр хоолны жижүүр болж бүгдийхээ хоолыг хийнэ, 7 хоногт заавал 1 удаа бөөнөөрөө хөл бөмбөг тоглоно, оройдоо том өрөөндөө цуглараад л кино үзнэ, хөл бөмбөгийн тоглоомоор хоорондоо тоглоно, өглөө болтол караокедана,мэдээж нийлээд ууна, сурангаа цагийн ажил хийнэ.Сүүлдээ ажлын шаардалагаар хоорондоо зөрөх нь ихэссэн  боловч гэртээ ирэхэд заавал нэг нь байж байдаг, ганцаараа, ганцаардах гэсэн зүйлийг мэдрээгүй 4 жил байсан юм шиг санагдадаг юм.
Одоо энэ 9 маань сургуулиа төгсөөд өөр өөрийн замаараа явж эхэллээ. Гэхдээ 2 сая Монгол хүмүүсээс бид сонгогдож учирсан гэдэг ямар нэгэн тохиол , учир утгатай байх.Зөвхөн бид 9 ч биш, хамт ирсэн охидууд, бидний дараа дараагаас ирсэн дүү нар гээд бүгд хамрагдана. Тиймээс энэхүү учралаа нандигнаж явах ёстой болов уу гэж би боддог юм.Нэгэнт Японд ирээд , энэ орны хэл, соёл , амьдарлыг нь мэдэрч сурсан болохоор ирээдүйдээ Японтой ямар нэгэн холбоотой зүйл хийх нь ойлгомжтой юм. Тиймээс Монголд нөлөө бүхий хүмүүс болсон бидний дээд үеийн Японд төгсөгч ах эгч нар шигээ , магадгүй тэднээс ч илүү том хүмүүс болохын төлөө бүгд хичээн зүтгэж , амжилт бүхнийг өөрийн болгох болтугай гэж хүсмээр байна.
Урагшаа Кайёогийхан !!!!

9н банди болон биднийг хариуцаж байсан Баяр багшийн хамт 2004 он

Их сургуулын төгсөх өдөрлөг. 2008 он

0 件のコメント:

コメントを投稿