2010年7月8日木曜日

Эмэгтэй хүн, мөнгө хоёрын 26 ялгаа

Та өгөөмөр сэтгэл гаргаж өвөртөө байгаа мөнгөө нөхөртөө зээлдүүлж болно, харин бүсгүй хүнийг бол тэгж болохгүй. Мөнгөнөөс та арван жилийн дараа ч гэсэн залхаж, мөдхөн үүнээс салах юм сан гэж бодохгүй. Банкинд байгаа мөнгө тань таныг өөр мөнгө өвөртлөөд явж байхад банкиндаа тэвчээртэй хүлээсээр л байх болно. Энэ мэт 26 ялгаа эмэгтэй хүн, мөнгө хоёрын дунд байна гэнэ ээ.
1. Та өгөөмөр сэтгэл гаргаж өвөртөө байгаа мөнгөө нөхөддөө зээлдүүлж болно.
2. Мөнгөнөөс та арван жилийн дараа ч гэсэн залхаж, мөдхөн үүнээс салах юмсан гэж толгойгоо шаахгүй.
3. Хоёр цагийн дотор л та хорвоогийн нөгөө зах руу мөнгөө илгээчихэж болно. Ингэлээ гээд тэр үглэхгүй, элдэв зүйл асуухгүй.
4. Мөнгөнд элдэв үнэр, маяг үгүй.
5. Мөнгө хэзээ ч өөр мөнгө хаанаас гараад ирсэн тухай хариулахын аргагүй асуулт тавихгүй.
6. Мөнгөө үнэтэй шуба юм уу гол харламаар их үнээр гоёх шаардлага гарахгүй.
7. Банкинд байгаа мөнгө тань таныг өөр мөнгө өвөртлөөд явж байхад банкиндаа тэвчээртэй хүлээж чадна.
8. Таны таашаасан шаардлагаас хамааран мөнгөө америк, япон, бүр африк болгон хувиргахад амаргүй асуудал огт тулгарахгүй.
9. Мөнгөнд шилэн оймс аваарай гэх юм уу үсээ өнөөдөр засуулаарай гэж мөнгө өгөх шаардлага үгүй.
10. Гэрэл муутай микро дотор гэнэтхэн мөнгөний тухай сайхан зурагтай өгүүлэл уншиж эхлэхэд өрөөл бусад хүмүүс таныг “Өө, энэ чинь гаж донтон байна” гэж хэзээ ч бодохгүй.
11. Шинэ мөнгөтэй уулзан золгохдоо элдэв резинээр биеэ хамгаалах хэрэггүй.
12. Хэрвээ зарим мөнгө саад болоод байвал саад болохооргүй болгочихож болно.
13. Мөнгө хэзээ ч түүртэж, давшгүй их санагддаггүй.
14. Мөнгөтэй бол та бүсгүй хүнийг авчихаж болно. Харин эсрэгээрээ бол огт болохгүй.
15. Таны зооглож буй өндөр нас сүүдэр өчнөөн олон мөнгөөр өврөө чимэхэд саад болохгүй.
16. Хилийн чанадад одохдоо мөнгөндөө виз авах гэж шаналахгүй.
17. Хадгалж байгаа мөнгөний тань хүү өдөр бүр өсөөд л байна.
18. Хэрвээ та бааранд мөнгөтэй ирсэн бол амжилтанд хүрэх алтан боломж заяаж мэднэ.
19. Нэг шөнийн дотор л та нэлээд олон мөнгөөр наадаж болно.
20. Тооны машинд тоог нь хийгээд мөнгөө амархаан бодоод олчихож чадна.
21. Мөнгөнийхөө зарим хэсгийг сайн санааны үйлсэд санаа зоволтгүй илгээчихэж болно.
22. Мөнгө таныг хэзээ ч гэр бүл болохоос өөр аргагүй байдалд оруулахгүй.
23. Элдэв бараа /үйлчилгээ/ авсныхаа төлөөсөнд мөнгө өгөх нь хууль зүйд харшлахгүй.
24. Таны мөнгөний “хэмжээ” хэр том байна төдий чинээ сайн.
25. Олны өмнө мөнгөө дураараа ашиглах боломжтой.
26. Мөнгөөр наадах нь бусармаг явдалд тооцогдохгүй.

2010年7月1日木曜日

Дэлхийн 103 алдартны хөрөг зураг

Хятадын хэдэн зураачид Дэлхийд алдартай 103 хүний хөргийг зуржээ. 103 алдартан нь нэг дор сууж байгаа бөгөөд шийдлийн хувьд сонирхолтой зураг болсон юм. Хятад зураачид зурсан болохоор өөрийн орны хүмүүсээ нилээн хэдийг оруулж зурсан байгаа юм.Миний хувьд тэр болгоныг нь хараад танихгүй юм билээ. Чингис Хааныг оруулсан байгаа боловч бидний төсөөлдөг Чингис бол биш байна лээ. 
Дашрамд хэлэхэд зурагны баруун дээд талд тагтан дээрээс харж зогссон 3 ази залуус бол энэхүү зургийг зурсан уран бүтээлчид юм.
Таны мэддэг хүн хэд байна? 



2010年5月26日水曜日

Монгол кинонуудын нэрээр бичсэн богино өгүүллэг

Би баасан гаригийн орой гоёлын даашинзаа өмсөөд шүрэн бугуйвчаа зүүгээд 6.50 - д Би чамд хайртай 2 үзэх гээд явж байтал миний хөрш чөтгөртэй тааралдаад боолын гэрээ байгуулаад хожигдсон чинь 9009 номерийн бензтэй төрийн дайсан хойноос хөөгөөд учраа ололцоод амьдрах тасалбар аваад ах дүүсийн барилдлагатай болоод амьдралийн амтыг жинхнээсээ мэдэрч байна гэж бодтол надаар хархны өгөөш тавьсныг нь би мэдээд сая км зугтаагаад зөрлөг дээр буруу эргэлт хийтэл үлгэрийн хайр гэмээр цасан охин надад хайртай гэдэг юм байна тэгээд л би хайрийн рекорд тогтоолоо ш дээ гэхдээ даанч чи итэгэхгүй л дээ орхидос минь.

Монгол орны хамгийн, хамгийн, хамгийн


  Монголчууд бид өсөж төрсөн эх орныхоо талаар үнэндээ бага мэдлэгтэй. Наад захын энгийн зүйлс бол яахав худлаа үнэн юм яриад аргалчихана. Гэвч бусад орны хүмүүсийг харахад өөрийн орны түүх, урлаг соёл, газар зүй , тэр орны сонин хачин зэргийг дэндүү сайн мэддэг юм. Мөн тэрийгээ хүмүүст сонирхолтой , ойлгомжтой , дэлгэрэнгүй ярьж чаддаг байх юм. 
  Би цахим сайтаас энэхүү Монголын хамгийн хамгийн гэдэг хэсэгийг олж уншаад өөрийн блог-доо тавъя гэж бодлоо. Гадаадын хүмүүст зөвхөн Чингис гээд л яриад байлгүй ядаж энэ хамгийн хамгийнийг яривал тэдэнд сонирхолтой санагдахыг үгүйсгэхгүй. Найз нөхдийн хооронд ч гэсэн ярианы сэдэв болж, элдэв балай компютерийн тоглоомны яриа ярихын оронд аль аль нь мэдлэгээ өргөжүүлнэ. Тиймээс   би таны мэдлэгт дусал мэдээлэл нэмэхийг хичээлээ.

Хамгийн өндөр хүрхрээ: 
Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагт орших 70 орчим метрийн өндрөөс буудаг Арсайн хүрхрээ.

Хамгийн том мөсөн гол:
Потанины мөсөн гол. Уг мөсөн  голыг Оросын жуулчин Монгол судлаач нэрт эрдэмтэн Г.Н. Потанины нэрээр нэрлэсэн. Мөсөн гол нь Таван богд ууланд  байдаг ба 20 км урт, 5 м өргөнтэй.

Хамгийн халуун рашаан:
 
Шаргалжуут нь хамгийн нөөц ундаргатай, хамгийн олон булагтай юм. Түүний ихэнх ундарга нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Үе мөч, элэг цөс, архаг үрэвсэл, цусны даралт ихсэх зэрэг өвчинд тустай.

Хамгийн том амьтан:
Хандгайн эрийг манж, эмийг нь сүндэс, төлийг нь хотол гэдэг. Хоёр настайг нь хохь, гурван настайг нь тозуул гэдэг. Хандгайн биений урт нь 200-300 см. Сэрвээний өндөр 170-230 см бөгөөд биеийн 300-500 кг байдаг. Ихэвчлэн Хөвсгөл аймагт байдаг. Тухайлбал Рэнчинлхүмбэ, Улаан уул, Цагаан үүр, Чандмань-Өндөр сумын нутагт тархсан.

Хамгийн хурдан шувуу:
Бүргэд, Тэмээн хараацай хоёр тооцогддог. Бүргэд цагт 190 км хүртэл, Тэмээн хараацай цагт 160 км хүртэл хурдалдаг.
Хамгийн ховор загас: Хилэм
Хамгийн том загас: Тул
Хамгийн том шувуу: Тас
Хамгийн өндөр нисдэг шувуу : Ёл
 
Хамгийн ховор шувуу:
Цагаан тогоруу нь дэлхийд 250-300 тоотой үлдээд байгаа нэн ховор шувуудын нэг юм.
 
Улаанбаатар хотын хамгийн, хамгийн

Хамгийн анхны орчин үеийн байшингууд:
Орос консулын хоёр давхар модон байшин нь хотын анхны европ загварын байшин юм. 1860 онд Оросын Консулын газар нээгдэж, 1863-1865 онд Консулын дэнж дээр анхны хоёр давхар дүнзэн байшин баригдсан.
Анхны хийд:
Улаанбаатар хотын хойд дүүрэгт, баруун, зүүн хоёр Сэлбэ голын уулзварт халхын анхны гурван хийдийн нэг Дамбадаржаалин /шашныг  бадруулагч/ хийд оршдог. Хоёрдугаар Богд Жавзандамба хутагтын  дурсгалд зориулан манжийн эзэн хааны зарлигаар 1761-1765 онд энэ хийдийг байгуулжээ. Манжийн хаанаас гаргасан тэрхүү зарлигийг тэмдэглэж Монгол, Төвд, Манж, Хятад дөрвөн хэлээр чулуун дээр сийлбэрлэсэн бичээст гэрэлт хөшөөг эндэх түүхийн сүмд байрлуулжээ.
Анхны музей:
Байгалийн түүхийн музей, хуучнаар Монгол улсын үндэсний музейн нь 1924 онд байгуулагдсан.
Хамгийн эртний чулуун арслан:
Байгалийн түүхийн музейн өмнөх арслан 150 гаруй жилийн түүхтэй, эртний арслангууд дотроо хамгийн уран нарийн хийцтэйд тооцогддог.

2010年5月25日火曜日

Дэлхийн тайлагдаагүй 10 нууц


 Дэлхийн бvх шинжлэх ухаан хvрээлэн буй орчин тойрон, байгалийн зvй  тогтлыг логик vндэслэлтэйгээр тайлбарлаж, нотлоход оршдог. Тэд  хэдийгээр дэлхий ертєнц, гариг дээрх бvхий л юмс vзэгдлийг шинжилдэг  боловч одоо болтол тайлж чадалгvй vлдээсэн зvйл олон ажээ. Эдний 10  феномен буюу гаж vзэгдлийг уншигч та бvхэнд сонирхуулъя.

10.  СЭТГЭЛ САНАА БА БИЕИЙН ХАРИЛЦАА
Анагаах ухаан хvний уураг тархи,  бусад эд эрхтэнтэй хэрхэн харьцаж байдгийг 100 хувь биш ч гэлээ ихэнх  хувийг нь тайлбарлаж, нотолж чадсан. Харин нэг зvйлийн учрыг огт  олдоггvй аж. Энэ нь сэтгэл санааны эмчилгээ. Хvмvvс єєрийнхєє євчинд огт  нєлєєлєхгvй эм уугаад "Энэ эм миний євчинг анагаана" гэдэгт итгэхэд тэр  нь євчнийг анагаадаг байна. Энэ мэт манай монголчуудын "Сэжгээр євдєж  сvжгээр эдгэнэ" гэдэг шиг зvйлийн учрыг анагаах ухаан одоо болтол тайлж  чадаагvй байна.

9. ДАЛДЫГ ХАРАХ
Манай телевизvvдээр  гарч буй "Зєн билгийн тулаан" нэвтрvvлгийг та андахгvй байх. Тус  нэвтрvvлэгт оролцогчид далдыг яаж хараад байгааг хvмvvс ойлгодоггvй. Зєн  билэгчдийн хvч чадал, далдыг харах чадварыг мєн л шинжлэх ухаан тайлж  чаддаггvй байна.

8. VХЛИЙН ДАРААХ АМЬДРАЛ
Та хэр  шvтлэгтэй вэ. Шvтлэгтэй хvмvvс ихэвчлэн хойд насанд итгэдэг шvv дээ.  Гэнэтийн осол, золгvй байдлаар тvр зуур vхээд сэрсэн хvмvvс манай дэлхий  дээр цєєнгvй байдаг. Тэд нэг л зvйлийг ярьдаг байна. "Гэрэлт цагаан  хоолой, эсвэл тас харанхуй ангал руу унаж байна" гээд л. Шашинд бол  vvнийг там эсвэл диваажин гэж нэрлэдэг. Vнэхээр там, диваажин байдаг  эсэхийг шинжлэх ухаан бас л тайлбарлаж чадаагvй байна.

7. UFO  БУЮУ НИСДЭГ ТАВАГ
Нисдэг тавагны тухай олон кино бий. Нисдэг  таваг харсан, сууж vзсэн, тэр байтугай єєр гаригт зочилсон гэж ярих  хvмvvс ч байдаг. Шинжлэх ухаан vvний учрыг олж, vнэн зєв тайлбарлаж  чадаагvй л байна. Хамгийн гол нь хvмvvс ор vндэсгvй юмыг байнга  ярьдаггvй. Vнэхээр тэр нисдэг таваг байсан уу, эвэл vгvй юу. Хэн мэдэх  билээ.

6. УРЬД ХАРАГДСАН ЗVЙЛ ДАХИН ХАРАГДАХ
"Дэжа вv"  буюу ємнє харагдаж, болж байсан зvйл давтагдахыг францаар ингэж хэлдэг.  Тэнд ємнє хийсэн зvйлээ давтах эсвэл давтах, эсвэл зvvдэлж байсан мэт  санагдах vе байдаг уу. Энэ зvйл хvн бvрт тохиолддог ч тоолгvй єнгєрєєх  нь элбэг. Гэхдээ энэ чухам бодит уу, тєсєєлєл vv гэдгийн учрыг олж  чадаагvй л байна.

5. СVНС БА ХИЙ VЗЭГДЭЛ
Энэ тухай  баримтат кино, нотолгоо хvн тєрєлхтний тvvхэнд байнга л байдаг. Таны  найз нєхєд єєрт таарсан, хий юм харснаа ам булаалдан ярьдаг шvv дээ.  Гэвч одоо хvртэл шинжлэх ухаан ямар нэг сvнс, хий vзэгдэлтэй холбоо  тогтоож чадаагvй байна.

4. ОР СУРАГГVЙ АЛГА БОЛОХ VЗЭГДЭЛ
Хvмvvс  олон тохиолдлоор алга болдог. Хэн нэгний гарт єртєх, газар доор орох,  оргон зайлах, золгvй байдлаар нуур цєєрєм рvv унах гэх мэт. Харин огт ул  мєр vлдээлгvй сураггvй болсон хvмvvс байдаг. Тухайлбал, "Ариун  Мария"-гийн бvх багийн гишvvдээс эхлээд Жимми Хоффа болон Натали Холовей  нар ямар ч ул мєргvй алга болсон юм. Тэднийг хаачсаныг болон чухам яг  юу болоод єнгєрснийг хэн ч тайлаагvй байна.

3. ЗУРГАА ДАХЬ  МЭДРЭХVЙ
Зургаа дахь мэдрэхvй хvн болгонд танил сонсогдож байгаа  байх. Хэнд ч, ямар нэг тулгамдсан vед сонголт хийх хэрэг гардаг. Энэ vед  зургаа дахь мэдрэхvй буюу зєн совингоо сонсдог. Зургаа дахь мэдрэхvй,  зєн совингийн талаар одоо болтол логик vндэстэй нотолгоо гараагvй л  байна.

2. ЦАСАН ХVН
Цасан хvнийг та бас л мэднэ. Алмас  гэж нэрлэгддэг тvvнийг хvмvvс харсан гэх боловч шинжлэх ухааны vvднээс  судалсан ямар нэг тайлбар хийж чадаагvй нууц хэвээрээ vлдсэн.

1.  ТАОС-ИЙН ДУУ
Нью-Мексико муж улсын Таос гэх жижигхэн хотын иргэд  сvvлийн хэдэн жилийн турш цєлєєс гарч буй богино давтамжтай дууг  сонссоор ирсэн. Тэд хаанаас гарч байгааг шинжлэх ухааны хvрээлэнгvvдээс  олон арван мэргэжилтэн олон арван мэргэжилтэн судлаачдыг урьж  ажиллуулсан ч юу ч хэлж чадаагvй. Таосын дуу одоо болтол сонсогддог  байна.

2010年4月22日木曜日

Хамгийн залуу тэрбумтнууд


1.    Mark Zuckerberg
Нас :
 25
Үндэстэн : АНУ
Нийт хөрөнгө: 4 тэрбум ам.доллар
Эх үүсвэр : Facebook
2004 оны хоёрдугаар сард Харвардын их сургуулийн оюутны дотуур байранд оюутан Марк Цукерберг Facebook хэмээх нийтийн харьцааны сүлжээг зохион бүтээжээ. Шинэ сайтыг тэрбээр Харвардын оюутнуудын санаа бодлоо солилцдог сүлжээ мэтээр бодож бүтээсэн бол өдгөө түүний сайтыг 66 сая гаруй хүн идэвхтэй хэрэглэн, жилийн борлуулалт нь 150 сая долларт хүртсэн аж. Facebook нэртэй шинэ сүлжээ эрчимтэйгээр тархах болсноор Марк арга буюу их сургуулиа орхин өөрийн бүтээлийн ажиллагааг чанаржуулах ажилтай болжээ. Щинэ залуу төсөлд анхлан хөрөнгө оруулсан хүнээр PayPal төлбөрийн системийн үүсгэн байгуулагчдын нэгээр тодорсон байна. Мань хүн уг төсөлд эхлээд 500 мянган долларыг оруулав. Түүний араас олон хүн дагасан гэдэг. Өнгөрсөн оны аравдугаар сард Microsoft корпораци Facebook-ийн хувьцааны 1.6 хувийг 240 сая доллараар худалдан авчээ. Өнөөдөр Facebook-ийн үнэ зарим нэг тооцоогоор 15 тэрбум доллар хүрсэн аж. Харин компанийн хувьцааны 27 хувийг эзэмшдэг Марк Цукерберг дөрөв орчим тэрбум долларын хөрөнгөтэй байна гэсэн үг. Тэгвэл Forbes сэтгүүл зарим нэг шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн Маркийн хөрөнгийг “ердөө” 1.5 тэрбум доллараар үнэлэн, түүнийг дэлхийн баячуудын чансааны 785 дугаар байрт оруулжээ. Гэлээ ч Марк Цукерберг дэлхийн хамгийн залуу тэрбумтан хэвээр байгаа юм.

2.    Albert von Thurn und Taxis
 
Нас : 26
Үндэстэн : Герман
Нийт хөрөнгө : 2.2 тэрбум ам.доллар
Эх үүсвэр : Өв залгамжилж авсан
Тэрээр анх 8 настайдаа л Forbes н тэрбумтангуудын жагсаалтад орж байсан ч албан ёсоор 2001 онд 18 насандаа өв залгамжилж авчээ. Түүний хөрөнгөд үл хөдлөх хөрөнгө, уран зураг, технологийн компани, Германдах том эдлэн газар буюу Европын хамгийн том эдлэн газар багтдаг аж.
3.    Yang Huiyan
Нас : 28
Үндэстэн : Хятад
Нийт хөрөнгө : 3.4 тэрбум ам.доллар
Эх үүсвэр : Үл хөдлөх хөрөнгө
Түүний аав Yeung Kwok Keung  нь Country Garden хэмээх  үл хөдлөх хөрөнгийн компаны захирал бөгөөд 2007 онд өв залгамжилж авжээ. Yang нь АНУ-н Оhio н их сургуулийг төгссөн.
4.    Li Zhaohui
Нас : 28
Үндэстэн : Хятад
Нийт хөрөнгө : 1 тэрбум ам.доллар
Эх үүсвэр : Үйлдвэрлэл
Түүний аав 2003 онд буудуулж нас барсаны дараагаар Shanxi Haixin Iron & Steel Group н эзэн болсон байна.
5.    Fahd Hariri
Нас : 29
Үндэстэн : Ливан
Нийт хөрөнгө : 1.4 тэрбум ам.доллар
Эх үүсвэр : Барилга, хөрөнгө оруулалт
Ливаны хамгийн сүүлийн ерөнхий сайд Rafiq Harir н бага хүү тэрээр аавыгаа 2005 онд нас барсаны дараа их хэмжээний өв хөрөнгө залгамжлан авсан байна.
6.    Aymin Hariri
Нас : 31
Үндэстэн : Ливан
Нийт хөрөнгө : 1.4 тэрбум ам.доллар
Эх үүсвэр : Барилга, хөрөнгө оруулалт
Тэр мөн л Ливаны хамгийн сүүлийн ерөнхий сайд Rafiq Harir н хүү бөгөөд их хэмжээний хөрөнгө өвлөн авсан.
7.    Yoshikazu Tanaka
Нас : 33
Үндэстэн : Япон
Нийт хөрөнгө : 1.4 тэрбум ам.доллар
Эх үүсвэр : Олон нийтийн сүлжээ
Хурдтай өрөгжиж буй GREE хэмээх олон нийтийн сайтын үүсгэн байгуулагч. Тэрээр Азийн хамгийн залуу өөрийн хүчээр баяжсан тэрбумтан юм. Өмнө нь Японы тэрбумтан Hiroshi Mikitani д ажиллаж байжээ.
8.    John Arnold
Нас : 36
Үндэстэн : АНУ
Нийт хөрөнгө : 4 тэрбум ам.доллар
Эх үүсвэр : Эрчим хүчний худалдаа
9.    Kostyantin Zhevago
Нас : 36
Үндэстэн : Украйн
Нийт хөрөнгө : 1.2 тэрбум ам.доллар
Эх үүсвэр : Банк, уул уурхай

1992 оноос буюу 19 настайгаасаа Finance & Credit банкны санхүүгийн даргаар ажиллаж эхэлсэн. Удалгүй Finance & Credit группын томоохон эзэмшигч болсон.
10.    Shahid Balwa
Нас : 36
Үндэстэн : Энэтхэг
Нийт хөрөнгө : 1 тэрбум ам.доллар
Эх үүсвэр : Үл хөдлөх хөрөнгө
Коллежоо дуусгалгүй дундаас нь хаясан тэрээр гэр бүлтэйгээ нийлж ресторан байгуулжээ. Цаашлаад зочид буудлын бизнест орж, удалгүй Vinod Goenka болоод DB Etisalat зэрэг томоохон компаниудтай хамтрах болсон байна.


2010年3月29日月曜日

Kaiyo-giihand...

Анх 2001 оны 4 сард  9 банди Япон оронд хөл тавьж байлаа.Уул нь бол нийт 25 хүүхэд ирсэний 9 нь эрэгтэй байсан юм. Энэ удаа зүгээр банди нарыгаа төлөөлөл болгоод бичие гэж бодлоо. Ахлах сургуулийн 3 жилийг хамтдаа өнгөрөөсөн 9 хүүхэд. Сургууль маань дотуур байртай сургууль учир нэг өрөөнд 4 хүүхэд байрладаг байлаа.Анх 4,5-р нь 2 өрөө болгон хуваасан боловч , хагас жилийн дараагаар овоо Япон хэл гадарладаг болж эхэлмэгц 2 Монгол , 2 Японоор нь байлгадаг болов.Ер нь байнга өрөө болон хүүхдүүдийг хооронд нь солино. Тэр 3 жилд 9 банди хоорондоо хамт байж үзээгүй хүн бараг байхгүй  болов уу.Өвөл , Хавар , Зуны амралтаар сургууль амархад ийш тийш айл руу явж амрана.Бусад үед байнга хамт байдаг байжээ.Ахлах сургуулиа төгсөөд ч гэсэн 6 нь нэг их сургуульд орж , 1 нь Монгол хариж , нөгөө 2 нь тус тусдаа өөр өөр их сургуульд орсон юм. Их сургуульд 6лаа, дээрээс нь нэг Түвд бандитай долуулаа нэг байшинд амьдарч байлаа.4 жил амьдрахдаа сайн муу их  л юм болж өнгөрсөн.Эргээд бодоход бүгд сайхан дурсамжууд болж үлджээ.Өдөр өдрөөр хоолны жижүүр болж бүгдийхээ хоолыг хийнэ, 7 хоногт заавал 1 удаа бөөнөөрөө хөл бөмбөг тоглоно, оройдоо том өрөөндөө цуглараад л кино үзнэ, хөл бөмбөгийн тоглоомоор хоорондоо тоглоно, өглөө болтол караокедана,мэдээж нийлээд ууна, сурангаа цагийн ажил хийнэ.Сүүлдээ ажлын шаардалагаар хоорондоо зөрөх нь ихэссэн  боловч гэртээ ирэхэд заавал нэг нь байж байдаг, ганцаараа, ганцаардах гэсэн зүйлийг мэдрээгүй 4 жил байсан юм шиг санагдадаг юм.
Одоо энэ 9 маань сургуулиа төгсөөд өөр өөрийн замаараа явж эхэллээ. Гэхдээ 2 сая Монгол хүмүүсээс бид сонгогдож учирсан гэдэг ямар нэгэн тохиол , учир утгатай байх.Зөвхөн бид 9 ч биш, хамт ирсэн охидууд, бидний дараа дараагаас ирсэн дүү нар гээд бүгд хамрагдана. Тиймээс энэхүү учралаа нандигнаж явах ёстой болов уу гэж би боддог юм.Нэгэнт Японд ирээд , энэ орны хэл, соёл , амьдарлыг нь мэдэрч сурсан болохоор ирээдүйдээ Японтой ямар нэгэн холбоотой зүйл хийх нь ойлгомжтой юм. Тиймээс Монголд нөлөө бүхий хүмүүс болсон бидний дээд үеийн Японд төгсөгч ах эгч нар шигээ , магадгүй тэднээс ч илүү том хүмүүс болохын төлөө бүгд хичээн зүтгэж , амжилт бүхнийг өөрийн болгох болтугай гэж хүсмээр байна.
Урагшаа Кайёогийхан !!!!

9н банди болон биднийг хариуцаж байсан Баяр багшийн хамт 2004 он

Их сургуулын төгсөх өдөрлөг. 2008 он

2010年3月25日木曜日

Нэр гэдэг чухал зүйл

Бараа бүтээгдэхүүн, дэлгүүр , ресторан , компанид нэр өгөхөд тийм амаргүй. Энд тэндгүй бүх юмнууд гоё муухай нэрээр дүүрэн учир тэр бусдаас ялгарч , хүний анхаарлыг татахаар , тархинд нь үлдэхээр тийм л нэрийг олоход хэцүү.Мөн зүгээр ч нэг нэр биш цаана сайхан утга учирыг агуулсан байвал бүүр янзтай. Хүн сонсоод юмуу хараад илүү сэтгэлд нь үлддэг , хоногшдог авиа , үсэгнүүд гэж байдаг. Тэр үсгүүдийг оруулсан нэр олонд танигдаж амжилтанд хүрсэн тохиолдол нь харьцангуй их байдаг гэсэн.Харамсалтай нь би мартчиж.Санахаараа бичий. Ямарч байсан Н үсэг лав байсан юм. Нэрнээс гадна лого гэж нэг зүйл байна.Энэ бүхэн маркетингын урлаг болоод явчих байх.Доор дэлхийн нэртэй компаниудын нэрний тухай , яагаад тэгж нэрлэх болсоныг бичсэн байгаа. Сонирхолтой шүү. Сайн бодож өгсөн ч нэр байна, санамсаргүй өгчихсөн ч нэр байна.Гэхдээ бүгд амжилт олж чаджээ.

·         Adidas-энэ пvvсийг vндэслэгчдийн нэг Ади Даслерын нэрнээс авсан санаа
·         Adobe-Компанийг vндэслэгч гэх Жон Ворнокийн гэрийн дэргэдvvр урсдаг байсан Adobe Creek хэмэн голын нэр
·         Apache-эхэндээ компанийн vйл ажиллагаа программанд зориулсан хайрцаг vйлдвэрлэдэг байхдаа нэрээ A PAtCHy   

           хэмээдэг байсан бєгєєд сvvлд vvнийгээ Apache хэмээн єєрчилжээ. Индийнчуудын ийм нэртэй омог ч байсан
·         Apple-уг фирмийн vvсгэн байгуулагч Стив Жобсын дуртай жимс нь алим /apple/. Тэрээр шинэ бизнесээ эхэлчихээд гурван 

           сар болж байхдаа тvvндээ чухам ямар нэр єгєхєє бодож олоогvй байжээ. Тэгээд нэгэн хамтрагч руугаа утасдаа "-Би 
           компаниа Apple гэж нэрлэлээ. Хэрвээ чи таван цагийн дотор єєр шилдэг санаа хэлэхгvй бол шvv дээ" гэсэн байна. Ингээд 
           америкт худалддаг нэгэн алимны сортоор нэрлэсэн Apple Macintosh хэмээн пvvс бий болжээ
·         Canon-энэ нь буддын энэрэнгvйн бурхан Kwanon гэх нэрнээс авсан санаа гэнэ. Гэхдээ бурханы шашинтай харшлах, 

           тvvнийг нэрийг ашигласан гэх асуудалд орохгvйн тулд Canon болгон жаахан єєрчилжээ
·         Casio-компанийг vндэслэгч нь Касио Тадао юм
·         Cisco-San Francisco-г богиносгосон байдал
·         Daewoo-vvсгэн байгуулагч нь болох Ким Ву чонг єєрийн компаниа маш зоригтойгоор "Агуу ертєнц" хэмээн нэрлэжээ6. Уг 

           солонгос vгийг орчуулбал ийм утгатай юм
·         Fuji-Японы хамгийн єндєр уулыг Фужи гэнэ
·         Hitachi-японоор "vvр цайх"
·         Honda-компанийг vндэслэгч Soichiro Honda Honeywell-ийн дурсгалд зориулжээ
·         HP /Hewlett-Packard/-Билл Хьювлетт болон Дэйв Паккард хоёр зоос шидээд компанидаа єєрийнсдийн эхний нэрийг єгєх 

          эсэхээ шоджээ...
·         Hyundai-солонгосоор "одоо цаг"
·         IBM-International Business Machines
·         Intel-Боб Нойс, Гродон Мур хоёр уг нь компаниа "Moore Noyce хэмээн нэрлэх гэж байжээ. Гэтэл тухайн vед яг ийм нэртэй      

           зочидл буудлын сvлжээ байсан аж. Тэгээд тэд INTegrated ELectronics-оос Intel-ийг гарган авчжээ.
·         Kawasaki-мотоциклийг анх зохион бvтээгч нь Shozo Kawasaki
·         Kodak-К vсэг нь уг комипанийг vндэслэгч Жорж Истмений хамгийн дуртай vсэг аж. Тэрээр ийм vсгээр эхэлж бас тєгсдєг vг 

           бvтээхийг ихэд хvсдэг байж. Тэгээд дэлхийн ихэнх орны хэлэнд адилхан бичиг, дуудаг К vсгийн оролцуулсан олон vг 
           бvтээж vзээд тэдгээрээс Kodak гэдгийг сонгосрн гэдэг. Ингээд удалгvй энэ нэрээр фотокамер vйлдвэрлэх санаа тєржээ    
·         Konica-энэ нэр нь цагтаа Konishiroku Kogaku гэдгээрээ алдартай байжээ.
·         LG-солонгосын Lucky, Goldstar-ын эхний vсэг
·         Microsoft-MICROcomputer SOFTware. Эхэндээ vvнийг товчлон Micro-Soft гэж байгаад сvvлд зураасыг нь авч хаясан байна
·         Mitsubishi-1870 онд компанийг vндэслэгч Ятаро Ивасаки энэ vгийг бодож олжээ. Японоор mitsu-гурав /тоо/ харин hishi нь 

           ромб гэсэн утгатай. Гэхдээ дундаж орсон в vсэг нь алдаа биш гэнэ. Ÿпончууд vгийн дунд орсон н vмгийг в-гээр  дуудах        
           нь байдаг аж. /ганбаяр-гамбаяр гэдэг шиг/
·         Motorola-vндэслэгч нь болох Поль Гелвин анхы машинд зориулсан радио зохион бvтээж байхдаа компнидаа ийм нэр єгєєд 

           байжээ. Харин ихэнх аудио бvтээгдэхvvн vйлдвэрлэгчдийн нэр ola-гаар дуусдаг уламжлалыг тэр дагажээ
·         NEC-Nippon Elevtronic Company
·         Nokia-финландын Нокиа хэмээх нэгэн жижиг хотод модон болон резинэн vйлдвэрлэлийн нэгэн компани  

          байгуулагдахдаа хотынхоо нэрийг єєртєє єгчээ
·         Sanyo-хятадаар "гурван далай"
·         Siemens-1847 онд энэ компанийг Вернер фон Сименс анх байгуулжээ
·         Sony-латин хэлний "sonus" гэдэг нь англи хэлний "sonny3 гэсэнтэй утга нэг. Бага балчир хvvхэдийг ингэж єхєєрдєн 

          дууддаг
·         Toyota-vндэслэгч нь Sakichi Toyoda.
·         Xerox-зохион бvтээгч нь єєрийн хувилах тєхєєрємжийг жинхэнэ эх хувиас нь ялгарахгvй "хуурай" мэт /єнгє уусалт, 

          сариналт байхгvй/ байхыг эрхэмлэдэг байжээ. "Xer" нь грекээр хуурай гэсэн vг
·         Yahoo-Жонатан Свифтийн "Гилливерийн аялал" зохиолоос авсан санаа. Уг бvтээлд аврага биетнийг ингэж нэрлэн 

          хашигаралддаг. Vндэслэгч нь болох Жер Янг, Дэвид Фило нарч єєрсдийгєє yahoomen хэмээн тєсєєлдєг. Тэгвэл єнєєдєр энэ 
          нэр Yet Another Hierarchical Officious Oracle гэсэн урт vгний товчлол болжээ
·         Phillips-эцэг хvv Филлипс /Фридрих ба Жерар/ чийдэнгийн гэрэл vйлдвэрлэж эхлэхдээ 1891 онд Эйндховенд энэ нэрийг бий 

          болгожээ.
·         Samsung-солонгосоор "гурван од"
·         TDK- Tokyo Denkikagaku Kogyo K.K

2010年3月24日水曜日

Япон иргэдийг визээс чөлөөллөө




Засгийн газрын хуралдаанаар Япон улсын иргэдийг Монголд 30 хоногийн хугацаатай зорчиход визээс 4 сарын 1-нээс эхлэн чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Гол зорилго нь жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэж байгааг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар мэдэгдэв.
Жилдээ Япон улсаас Монголд 12-14 мянган иргэн зорчдог гэсэн судалгаа байдаг аж. Энэ бол сүүлийн арван жилийн судалгаанаас авсан дүн.
Харин 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Японы иргэдийг визээс чөлөөлсөн. Голдуу ахмад настай, визийн өргөдлийг бөглөхөд хүндрэлтэй, Токиогоос виз авахад хүндрэлтэй хүмүүсийг хамруулсан ажээ.
Үүний үр дүнд жуулчдын тоо 5000-аас дээшээр нэмэгдэж 20 гаруй мянган хүн Монголд айлчилсан байна. Япон нэг жуулчин өдөрт 350 орчим ам.долларыг Монголд зарцуулдаг гэсэн судалгааг Байгаль, орчин аялал жуулчлалын яам хийсэн байдаг. Ингэхээр 13-14 сая ам.долларын орлогыг төсөвт оруулах бололцоотой гэж салбарын сайд мэдээллээ.
..... гэж нет-р мэдээ гарлаа. Удаан яригдсан зүйл нэг шийдвэрлэгдэх шиг бололтой.
Өнгөрсөн жилийн статистикийн үзүүлэлтээр Монгол оронд ирсэн жуулчин бүр дунджаар аялалын хугацаандаа 3183 доллар зарцуулдаг буюу өдөрт 208 доллар зарцуулжээ. Японы жуулчид бусад орны жуулчдыг бодвол хамгийн их зардал гаргадаг жуулчид юм байна.
Тэд дээр дурьдсанчилан өдрийн 350 доллар зарцуулдаг.Дараа нь Хойд Америк дунджаар 310 доллар зарцуулжээ.Харин хамгийн бага нь Австрали болон Азийн жуулчид өдөрт дунджаар 173 доллар зарцуулсан аж.
Ингээд бодохоор Японы жуулчдыг ихээр татвал манай орны эдийн засагт маш хэрэгтэй зүйл юм.Ямарч байсан виз байхгүй болголоо.Ингээд болчих зүйл биш юм. Одоо бидэнд цааш хийх ёстой асар их зүйл байна.Зүгээр жуулчин ирэхийг хүлээгээд суугаад байх биш аялал жуулчлалын газруудаа сайжруулж , үйлчилгээний түвшинөө дээшлүүлэх шаардлагатай. Япончууд шаардлага өндөртэй хүмүүс. Нэг л удаа авчирах биш жил болгон байнга ирдэг Монголын фен болгох хэрэгтэй. Тэгж байж л жуулчны ч тоо ихсэнэ, Монголд орж ирэх мөнгө нь ч ихсэнэ. За ямарч байсан түүхэн үйл явдал өнөөдөр батлагдлаа. Энэхүү визгүй болох асуудлыг шаргуу хөөцөлдөж , зөвлөлдөж , батлуулж бий болгосон хүмүүсдээ БАЯР ХҮРГЭЕ!

2010年3月22日月曜日

Chinee-d zoriulav..



•    Их дэлгүүр үү, тавилгын төрөлжсөн дэлгүүр үү? 
Тавилга худалдан авах гэж байгаа бол их дэлгүүр, мөн тавилгын төрөлжсөн дэлгүүр аль алинаар нь орох нь зөв. Тэр тусмаа хямдрал зарлаж байгаа бол шүү дээ. 2уланд нь үзэх зүйлс бий.
•    Хямд үнэтэй гэр ахуйн дэлгүүрүүд
Хямд үнэтэй гэр ахуйн дэлгүүрүүдэд тавилга байдаг хэдий ч үнэндээ танд аятайхан тавилга лав олдохгүй. Харин ойр зуурын жижиг сажиг зүйлсийг бол тэндээс авсан нь дээр байдаг. Тэд чанарын хувьд их дэлгүүртэй адилхан боловч харьцуулбал хамаагүй хямд байдаг.

•    Агуулах чөлөөлөх худалдаа
 
Агуулах чөлөөлөх худалдаа гэхээр хүмүүс зарагдахаа больсон, чанар муутай бараа гэж боддог. Гэтэл заримдаа аятайхан зүйлс байх нь бий. Агуулах чөлөөлөх худалдаанаас ашигтай наймаа хийх хамгийн зөв арга бол эрт очих. Агуулах чөлөөлөх худалдаа зарлагдсан эхний өдөр, эхний эгнээнд та зогсож байх хэрэгтэй. Ингэсэн цагт та хэрэгтэй зүйлээ олох  магадлалтай.

•    Буйдан 
Аль болох үнэтэй буйдангаас худалдаж ав. Үнэ дагаж чанар гэдэг үг байдаг. Буйдан гэр болоод оффисын тавилгуудаас хамгийн их хэрэглэгддэг зүйл. Тийм ч учраас хамгийн хурдан элэгддэг. Үнэтэй байх тусам буйдангийн чанар сайн байх тул эдэлгээ нь хүртэл удаан байна.
•    Хэмжээ
Тавилга худалдан авахдаа хаана, ямар зориулалтаар худалдан авах гэж байгаа, түүнчлэн ямар хэмжээтэй байх ёстойг дэлгүүр явахаасаа өмнө шийд. Учир нь дэлгүүрт аливаа зүйл өөрийн хэмжээнээсээ жижиг болж харагддаг. Нэгэнт авсан хойно гэрт тань багтахгүй болчихвий дээ.
•    Эвдрэл
Тавилганууд цаанаасаа ирэхдээ эвдрэлтэй ирэх нь байдаг. Зарим нэг газраа халцрах, цоорох гэх мэт. Тиймээс тавилганд эвдрэл өө сэв байгааг анзаар. Таны авахыг хүсэж буй тавилга эвдрэлтэй байгаад та үнэхээр худалдаж авахыг хүсвэл үнийг нь хямдруулах арга хэмжээ авч болно. Ичих хэрэггүй, шууд л үнийг нь бууруулах санал тавь.
•    Брэнд 
Брэндийн бараа гээд шууд худалдаа хийх нь өрөөсгөл зүйл. Одоо үед хүмүүс брэнд гэхээсээ илүүтэйгээр үнэ, чанар харах болсон. Чанар нь адил байхад заавал өндөр үнэ төлөх алба байхгүй шүү дээ.   

2010年3月11日木曜日

Secret - Нууц


Магадгүй энэ хэтэрхий оройтсон мэдээлэл байж болох юм.Бараг ихэнх хүн энэхүү номыг уншсан байх.Хэрэгжүүлж байгаа байх.Уншсан хүн бүхэн ммм, нээрээ тийм шүү гэж дуу алдан санал нийлцэгээж байна. Дээрээс нь баримтат кино байна.Гэхдээ би Японд энэ номыг олж харсангүй ээ.Худалдаанд гарсан ч гэсэн, тэгтлээ их хит болж чадаагүй юм шиг. Японд нэг ном хит болвол ёстой бүгдээрээ оочирлон байж авдаг  нилээн туйлширмал зантай хүмүүс.Телевиз , радио, рекламны самбар гээд хүний олж харж болох бүхийл газраар зарлаж, нээрээ ч гоё юм болов уу гэж бодогдтол сурталчилна гээч. Одоо  бараг аль ч орон тийм болоо байлгүй дээ. Зах зээлийн өрсөлдөөн ширүүсч байгаа үед цаг үеэ дагаад реклам хүртэл янз бүрээр өөрчлөгдөх юм. Ямар ч байсан энэ номыг би хүмүүс аваад шуугиж байхыг нь харсангүй. Би анзаараагүй юм болов уу?!
Нэгэнт бичсэнийх номны тайлбарыг нь бас толилуулая.




Ронда Берний бүтээл таны хувь заяаг өөрчлөх алтан боломж. Энэхүү номыг уншиж нууцыг нээснээр та хүссэн бүхнээ яаж олж авах, яаж бүтээх, яаж өөрийн болгох,  түүнчлэн та өөрийн хэн болохыг таньж агуу их суу билгээ нээх замын эхийг тавина.  Ном одоогоор дэлхий даяар 3 сая хувь борлуулагджээ.
Энэхүү номноос нууц гэж чухам юуг хэлээд байгаа, түүнийг хэрхэн таньж мэдэх, яаж эзэмшиж ашиглаж болохыг ойлгоод зогсохгүй, бид амьдралдаа болж буй бүхий л зүйлийг өөрөө урин дуудаж ухамсартаа бий болгосон тэр зүйлс эргэн ирдэгийг мэдэх болно.

Inside

Энэ киног орой ганцаараа үзэж таараад, ямар их айваа. Аймшигийн кино биш ч гэсэн тэр дуу , орчин зэрэг нь нэг л эвгүй. Дээрээс нь төгсгөл нь ёстой санаанд оромгүй сонирхолтой дуусаж байна. Хүн болгоны ярианд нь тохируулж ярьж байгаа гол дүрийн нөхөр чадварлаг юмаа. Хамгийн муухай юм нь энэ киноны дуу л юм даа.хэхэ



2010年3月8日月曜日

Giorgio Armani-гийн амжилтын түүх



Би Fashion сэдэвээ өөрийхөө хамгийн дуртай бренд болох Армани-гаас эхлэе гэж бодлоо. Хар өнгийг голчлон хэрэглэдэг энэ бренд нь хэдийнээ загварын ертөнцийн акулуудын нэг. Түүний намтар , амжилтын тухай бичлээ.Цаашид бас нэртэй Брендүүдийн танилцуулагыг бичих болноо.




Төрсөн он сар өдөр 1934 оны 7-р сарын 11
Италийн Пиаценза хотод төрсөн
Иргэншил Итали
Компани Giorgio Armani S.p.A.
Хөрөнгө 4,1 тэрбум доллар
Жиоржио Армани нь италийн алдарт загвар зохион бүтээгч бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд зүй ёсоор ордог. Одоо 75 насыг зооглож байгаа тэрбээр маш хөдөлмөрч хүн ба олон алдартай загварууд, брэндүүд бүтээсний дотор хамгийн алдартай нь эрэгтэй хүний хувцасны загварууд нь юм. Жиоржио Армани нь 1974 онд өөрийн Армани нэртэй хувцас загварын компанийг байгуулж, шошго бий болгосон нь одоо өргөжин тэлж арав гаруй охин компанитай, дэлхийн хамгийн шилдэг компаниудын нэг болсон байна. Түүний загваруудын нэг онцлог нь энгийн атлаа маш зөв хийсэн, тансаг бас дэгжин байдлыг илтгэдэг явдал нь юм. Мөн эрэгтэй хүний загварын суурьнаас нь эмэгтэй хүний загварууд гарч байдаг, эмэгтэй хүний загваруудаас мөн эрэгтэйнхийг гаргаж авдаг нь уг брэндийн нэг онцлог.



Giorgio Armani S.p.A. компаний үүссэн түүх
Жиоржио Армани болон Сержио Галлеоти нар 1975 оны 7-р сарын 24-нд өөрсдийн хөрөнгөөр хувцас загварын компани болох Giorgio Armani S.p.A.-г байгуулжээ. Анхны жилээ эрэгтэй хүний хувцасны загвар дан гарган, хэрэглэхэд бэлэн байдалтайгаар бүтээдэг байснаа дараагийн жил нь эмэгтэй хүмүүст зориулсан загвараа гаргасан байна. Компани анхнаасаа л амжилттай ажиллаж, эхний жилдээ 1 сая долларын борлуулалт хийж чадсан байна. 1978 онд GFT (Gruppo Finanziario Tessile) компанитай лицензийн гэрээ байгуулж, Арманигийн төв оффисын байрыг Миланы 21 Via Borgonuovo-д байрлалтай 17-р зууны плазаг бариулахаар болсон нь оффиссоос гадна загварын шоуны тайз, Арманигийн хувийн гэр болжээ.
Дараагийн жил нь 1979 онд Жиоржио Армани АНУ-д өөрийн Жиоржио Армани Корпорацаа байгуулж, энэ үед компани нь дэлхийн тэргүүлэгч загварын хаузуудын тоонд орох болов. Энэ амжилтын нууц нь Арманигийн зоригтой загварын аз туршсан явдал, уламжлалт эрэгтэйчүүдийн костьюм пиджакны загварыг өөрчилсөн нь гэж зарим нь ярьдаг. Харин эмэгтэйчүүдийн загварын хувьд илүү чөлөөтэй, бага гоёл чимэглэлтэй байдаг. Бусад загвар зохион бүтээгчид түүний загварыг дуурайх гэж оролддог боловч оргиналийг хэзээ ч гүйцдэггүй.

Амжилтын замнал
1980-аад оноос Холливудын оддыг загвараа сурталчлуулах ажилдаа анх татан оруулсан хүн бол Жиоржио Армани байсан бөгөөд үүнийхээ ч ачаар дэлхийн ноймер нэг тансаг брэндүүдийн нэг болж чадсан гэж үздэг. Анх 1980 онд Ричард Гирийн American Gigolo киноны хувцсыг бүтээсэн нь амжилт авчирч, цаашид ч Batman (1989), Pulp Fiction (Emporio Armani), Ready to Wear (both 1994) зэрэг кинонуудын хувцсыг хариуцан ажилсан нь шуугиан тарьж байв. 1980 он гэхэд Арманигийн компани аль хэдийн хэд хэдэн төрлийн брэндүүдийг бий болгосон байсан нь Mani, Armani Junior, Giorgio Armani, Emporio Armani нар байв. Энэ үед жинс эд хүчээ авч байсан тул Armani болон Emporio Armani брэндийн жинсүүдийг 1980 онд гаргасан байна. Мөн Арманигийн дотуур хувцас, усны хувцасуудыг гаргаж, L'Orйal (үүсгэн байгуулагч H. Rubinstein)-тай Арманигийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түгээх лицензийн гэрээ байгуулав (1980). Харамсалтай нь Жиоржио Арманигийн найз, компаний үүсгэн байгуулагчдын нэг, өдөр тутмын менежментийн ажлыг зохицуулдаг байсан Галлеоти 1985 онд ДОХ-ын улмаас нас нөгчиж, өөрийн 50 хувийн эзэмшлийн хувьцаагаа Арманид өвлүүлжээ. Армани энэ үед барьц алдалгүй, харин олон ажиглагчдын гайхшралыг төрүүлсэн ухаалаг алхмыг хийсэн байна. Тэр компаниа улам өргөжүүлж чадан компаний орлого 75 сая байснаа 209 сая болтлоо нэмэгдсэн байна.
1986 онд анхны Армани Жуниороо Миланд, Лондонд анхны ресторанаа 1980 онд, анхны нүдний шилээ 1988 онд Luxottica S.p.A.-тай лицензийн гэрээ байгуулж гарган, бүр өөрийн сэтгүүлээ хүртэл гаргаж байв. Энэ үед Арманиг хэд хэдэн загварын магнатууд худалдан авахыг хүссэн ч саналаас татгалзжээ. Өрсөлдөгч компаниуд томоохон брэндүүдийг өөртөө нэгтгэх бодлого явуулж байхад Армани өөрийн зах зээлээ барих, маркетинг, менежментдээ илүү анхаарч байв. Тэр харин өөрийн нийлүүлэгч компаниуд болох Antinea S.r.l. болон Intai S.p.A.-гийн хувьцааг 1989, 1990 онуудад худалдан авсан байна. 1990-ээд он гэхэд Арманигийн орлого нь 306 саяд хүрч, үүнээс жижиглэнгийн худалдаанаас 160 сая, түрээсийн төлбөр болон лиценз зэргээс 130 сая, үйлдвэрлэлийн орлого 16 саяд хүрч байв. Эндээс цэвэр ашгийг нь олбол 54,2 сая байсан ба нийт эргэлтийн бүтээгдэхүүн нь 1,6 тэрбум доллартай тэнцэж байв. Бусад загварын хаузууд 1980 оны эдийн засгийн хямралаас болж өр зээлд баригдаж байхад Армани үнэтэй бүтээгдэхүүнүүдээ зарсан хэвээр, ямар ч өр ширгүй байв.
1991 онд Арманигийн гайхалтай менежментийн бодлогын талаар Форбес сэтгүүлд гарч байсан ба түүний Италийн загварын зар сурталчилгааны нарийн бодлогыг үнэлжээ. Жиоржио Армани A/X-ийн брэндийн хувцасны дэлгүүрийг 150 болгоно гэж төлөвлөж байсан ч энэ өргөжүүлэлт нь анхнаасаа орлогоо багатай байсан тул илүү дэлгүүрүүдээ Сингапурын компанид зарсан байна. Эндээс Армани брэндийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тоог тодорхой хэмжээнд барих ёстойг ойлгож, тийнхүү стратеги баримтлалх болсон байна. 1990 оны эхээр Alitalia Арманиг MD-11 онгоцны дотоод дизайн заслыг хийлгүүлэхээр хөлсөлсөн. Мөн 1994 онд италийн багийн хөлбөмбөгийн дэлхийн аваргад оролцох хувцсыг, 1999 онд Британий Newcastle United багийн хувцсыг тус тус зохион бүтээж байжээ. 1996 онд Армани Манхэттэн хотноо Emporio Armani-гийн нэг, бусад 4-н брэндийн нэг дэлгүүрийг, Милан, Лондон, Токиод 1997 онд анхны Collezioni Giorgio Armani дэлгүүрийг, Ромд Армани жинсний дэлгүүрийг тус тус нээж, мөн онд бугуйн цагаа анх үйлдвэрлэжээ. 1997 онд Арманиг ирэхээс өмнө Gianni Versace-гийн амийг Миамид егүүтгэсэн хэрэг гарсны дараа Жиоржио өөрийн компанийг нээлттэй хувьцаатай болгохоор шийдэж, удирдлага зохион байгуулалтаа шинэчилжээ. Мөн олон шинэчлэлтүүд хийсний дотроос анх интернет худалдаанд оролцох болж, вэбсайтаа гаргажээ. 1999 он байдлаар Арманигийн орлого 12 хувиар өссөн боловч, Луксотикад их татвар төлснөөс болж нийт ашиг нь 12 хувиар буурсан байна. 2000 онд тус компани 25 жилийнхээ ойн баярыг тэмдэглэсэн ба энэ үед үйл ажиллагааны орлого 193 сая Евро, нийт орлого 1,03 тэрбум еврод хүрсэн байв. Глобал жижиглэнгийн худалдаа нь EUR 3.6 тэрбумд хүрч, 20 хувийн өсөлттэй гарчээ. 2000 оноос хойш маш их өөрчлөлт хийснийг доорх хүснэгтэд дэлгэрэнгүй харуулав.





Жиоржио Арманигийн тухай баримтуудаас:
Сонирхол:
• Интер Милан багийн үнэнч хөгжөөн дэмжигч. Олон тэмцээн уралдаан болон түүнд оролцогч баг, тамирчдыг дэмждэг, хувцсыг нь заримдаа оёдог.
• Хоол. Дэлхий даяар өөрийн гэсэн 14 Emporio Armani-н кафетай. Цаашдаа гал тогооны хэрэгсэлд хөрөнгө оруулж, шинэ шинэ загвар гарган ирнэ гэж төлөвлөдөг.
Түүнийг бусад хүмүүс ажлын хэнээтэй хүн гэж тодорхойлдог
Буяны ажил:
• 2002 онд НҮБ-ийн дүрвэгсдийн асуудлыг хариуцсан сайн дурын амбан сайдаар сонгогдож байсан
• Загвар өмсөгчдийг хэт туранхай байхыг хориглосон анхны загвар зохион бүтээгчдийн нэг
Өргөмжлөлүүд:
• Италийн загварын эцэг гэгддэг
• 2001 онд Форбес сэтгүүл Жиоржио Арманиг Италийн хамгийн баян, хамгийн алдартай загвар зохион бүтээгч хэмээн тодруулж байсан.
Шагналууд:
Neiman-Marcus Award (1979)
CFDA International Award (1983)
The semi-annual Italian men's fashion trade show Pitti Uomo in Florence celebrated in Summer 1996 its 50th fair with a magnificent fashion show called
"G.A.Story" portaying the life and work of Giorgio Armani. The show concept was developed by well-known opera-director Robert Wilson.
Хаяг:
Giorgio Armani, 11 Via Borgonuovo, 20121 Milan
Утас: +392 80 14 81