2010年3月24日水曜日

Япон иргэдийг визээс чөлөөллөө




Засгийн газрын хуралдаанаар Япон улсын иргэдийг Монголд 30 хоногийн хугацаатай зорчиход визээс 4 сарын 1-нээс эхлэн чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Гол зорилго нь жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэж байгааг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар мэдэгдэв.
Жилдээ Япон улсаас Монголд 12-14 мянган иргэн зорчдог гэсэн судалгаа байдаг аж. Энэ бол сүүлийн арван жилийн судалгаанаас авсан дүн.
Харин 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Японы иргэдийг визээс чөлөөлсөн. Голдуу ахмад настай, визийн өргөдлийг бөглөхөд хүндрэлтэй, Токиогоос виз авахад хүндрэлтэй хүмүүсийг хамруулсан ажээ.
Үүний үр дүнд жуулчдын тоо 5000-аас дээшээр нэмэгдэж 20 гаруй мянган хүн Монголд айлчилсан байна. Япон нэг жуулчин өдөрт 350 орчим ам.долларыг Монголд зарцуулдаг гэсэн судалгааг Байгаль, орчин аялал жуулчлалын яам хийсэн байдаг. Ингэхээр 13-14 сая ам.долларын орлогыг төсөвт оруулах бололцоотой гэж салбарын сайд мэдээллээ.
..... гэж нет-р мэдээ гарлаа. Удаан яригдсан зүйл нэг шийдвэрлэгдэх шиг бололтой.
Өнгөрсөн жилийн статистикийн үзүүлэлтээр Монгол оронд ирсэн жуулчин бүр дунджаар аялалын хугацаандаа 3183 доллар зарцуулдаг буюу өдөрт 208 доллар зарцуулжээ. Японы жуулчид бусад орны жуулчдыг бодвол хамгийн их зардал гаргадаг жуулчид юм байна.
Тэд дээр дурьдсанчилан өдрийн 350 доллар зарцуулдаг.Дараа нь Хойд Америк дунджаар 310 доллар зарцуулжээ.Харин хамгийн бага нь Австрали болон Азийн жуулчид өдөрт дунджаар 173 доллар зарцуулсан аж.
Ингээд бодохоор Японы жуулчдыг ихээр татвал манай орны эдийн засагт маш хэрэгтэй зүйл юм.Ямарч байсан виз байхгүй болголоо.Ингээд болчих зүйл биш юм. Одоо бидэнд цааш хийх ёстой асар их зүйл байна.Зүгээр жуулчин ирэхийг хүлээгээд суугаад байх биш аялал жуулчлалын газруудаа сайжруулж , үйлчилгээний түвшинөө дээшлүүлэх шаардлагатай. Япончууд шаардлага өндөртэй хүмүүс. Нэг л удаа авчирах биш жил болгон байнга ирдэг Монголын фен болгох хэрэгтэй. Тэгж байж л жуулчны ч тоо ихсэнэ, Монголд орж ирэх мөнгө нь ч ихсэнэ. За ямарч байсан түүхэн үйл явдал өнөөдөр батлагдлаа. Энэхүү визгүй болох асуудлыг шаргуу хөөцөлдөж , зөвлөлдөж , батлуулж бий болгосон хүмүүсдээ БАЯР ХҮРГЭЕ!

0 件のコメント:

コメントを投稿