2010年3月22日月曜日

Chinee-d zoriulav..



•    Их дэлгүүр үү, тавилгын төрөлжсөн дэлгүүр үү? 
Тавилга худалдан авах гэж байгаа бол их дэлгүүр, мөн тавилгын төрөлжсөн дэлгүүр аль алинаар нь орох нь зөв. Тэр тусмаа хямдрал зарлаж байгаа бол шүү дээ. 2уланд нь үзэх зүйлс бий.
•    Хямд үнэтэй гэр ахуйн дэлгүүрүүд
Хямд үнэтэй гэр ахуйн дэлгүүрүүдэд тавилга байдаг хэдий ч үнэндээ танд аятайхан тавилга лав олдохгүй. Харин ойр зуурын жижиг сажиг зүйлсийг бол тэндээс авсан нь дээр байдаг. Тэд чанарын хувьд их дэлгүүртэй адилхан боловч харьцуулбал хамаагүй хямд байдаг.

•    Агуулах чөлөөлөх худалдаа
 
Агуулах чөлөөлөх худалдаа гэхээр хүмүүс зарагдахаа больсон, чанар муутай бараа гэж боддог. Гэтэл заримдаа аятайхан зүйлс байх нь бий. Агуулах чөлөөлөх худалдаанаас ашигтай наймаа хийх хамгийн зөв арга бол эрт очих. Агуулах чөлөөлөх худалдаа зарлагдсан эхний өдөр, эхний эгнээнд та зогсож байх хэрэгтэй. Ингэсэн цагт та хэрэгтэй зүйлээ олох  магадлалтай.

•    Буйдан 
Аль болох үнэтэй буйдангаас худалдаж ав. Үнэ дагаж чанар гэдэг үг байдаг. Буйдан гэр болоод оффисын тавилгуудаас хамгийн их хэрэглэгддэг зүйл. Тийм ч учраас хамгийн хурдан элэгддэг. Үнэтэй байх тусам буйдангийн чанар сайн байх тул эдэлгээ нь хүртэл удаан байна.
•    Хэмжээ
Тавилга худалдан авахдаа хаана, ямар зориулалтаар худалдан авах гэж байгаа, түүнчлэн ямар хэмжээтэй байх ёстойг дэлгүүр явахаасаа өмнө шийд. Учир нь дэлгүүрт аливаа зүйл өөрийн хэмжээнээсээ жижиг болж харагддаг. Нэгэнт авсан хойно гэрт тань багтахгүй болчихвий дээ.
•    Эвдрэл
Тавилганууд цаанаасаа ирэхдээ эвдрэлтэй ирэх нь байдаг. Зарим нэг газраа халцрах, цоорох гэх мэт. Тиймээс тавилганд эвдрэл өө сэв байгааг анзаар. Таны авахыг хүсэж буй тавилга эвдрэлтэй байгаад та үнэхээр худалдаж авахыг хүсвэл үнийг нь хямдруулах арга хэмжээ авч болно. Ичих хэрэггүй, шууд л үнийг нь бууруулах санал тавь.
•    Брэнд 
Брэндийн бараа гээд шууд худалдаа хийх нь өрөөсгөл зүйл. Одоо үед хүмүүс брэнд гэхээсээ илүүтэйгээр үнэ, чанар харах болсон. Чанар нь адил байхад заавал өндөр үнэ төлөх алба байхгүй шүү дээ.   

0 件のコメント:

コメントを投稿