2010年2月28日日曜日

Sign

Өдөр бүр адилхан зүйлээ давтан хийж, тодорхой зорилгогүй амьдравал амьдралын сайхныг мэдрэх чадвараа алддаг байж болох юм.
Ганц мод гал болдоггүй
Ганц хүн айл болдоггүй ........  гэдэг зүйр үг тоглойд ороод ирлээ.Тохирч байна уу үгүй юү

Онгоцонд хэрхэн тав тухтайгаар зорчих вэ?


Онгоц нь хамгийн амар тээврийн хэрэгсэл мэт боловч нислэгийн дараа их ядарсан байгааг бид мэдэрдэг. Бие чилэх гэдэг асуудал хамгийн түгээмэл тохиолддог асуудал байдаг шүү дээ.
Дараагийн удаа онгоцоор зорчихдоо дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээд үзээрэй.
1. Онгоцоор зорчихоосоо 3 хоногийн өмнөөс эрүүл мэндэдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Бие таагүй үед онгоцоор зорчих нь таныг улам тавгүй болгох болно.
2. Онгоцоор зорчихоос өмнөх өдөр, зорчих өдөр, зорчсоноос хойших 3 хоногтоо аспирин уух хэрэгтэй. Учир нь удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух нь хөлөнд их хэмжээний цус хуримтлагдаж, цус бөөгнөрөхөд хүргэдэг. Ингэснээр хөл бадаарах, хөших, чилээрхэх шинж тэмдэг илэрдэг. Аспирин нь цусыг шингэлдэг учир цус бөөгнөрөхөөс таныг хамгаалах болно.
3. Цүнхэндээ хэдэн ширхэг тайвшруулах цай хийгээрэй. Үйлчлэгчээс халуун буцалсан ус авчирч өгөхийг хүсээд тайвшруулах цайгаа ууж болно. Энэ нь таныг тайвшруулж, амар унтахад хүргэнэ.
4. Өөрийн нислэгээ хүлээж байхдаа аль болох хөдөлгөөнтэй бай. Учир нь та онгоцонд суусан хойноо хөдлөх боломжгүй болно шүү дээ. Тиймээс өмнө нь биеийн чилээгээ гаргаж, биеэ хөдөлгөх нь онгоцонд орсон хойно танд амар байх болно.
5. Хөлөө солбиж суухгүй байх нь танд илүү амар байх болно.
6. Онгоцны буудалдээр аль болох эрт оч. Учир нь та хүссэн суудлаа тавиулах боломжтой болно. Магадгүй та 00 –д ойр, эсвэл цонхны хажууд суухыг хүсэх байх. Эсвэл гарч ороход амраар нь захын суудлыг ч сонгож болно шүү дээ.
7. Хэдий та богино хугацааны нислэг хийх гэж байсан ч цүнхэндээ хуурай идэх юм, ус аваад хийчихээрэй. Гэнэтийн нислэг хойшлох тохиолдол олон гардаг тул бэлтгэлтэй байх нь таныг ямар ч тохиолдолд сандралд хүргэхгүй байх болно.
8. Аль болох өдрийн эхний нислэгээр нисэх нь оновчтой. Эхний нислэгүүд ихэнхдээ цагтаа нисдэг ба үйлчилгээ сайн, хоолны сонголт ч олон байх болно шүү. Ихэнхдээ оройны нислэгүүдэд хоолны сонголт байхгүй болсон байдаг гэдгийг та мэдэх байх.
9. Онгоц нисэх, буух үед бохь зажлах, эвшээх нь сайн байдаг. Энэ нь таны чихэнд өгөх даралтыг бууруулдаг юм.
10. Онгоцоор зорчиж буй үед архины төрлийн зүйлээс татгалзах хэрэгтэй. Онгоц нь маш хуурай агаартай байдаг тул архи таныг улам цангаах болно.
11. Онгоцонд гутлаа тайлж суух нь амар мэт санагддаг. Гэтэл үнэндээ кабинд агаарын даралт муу байдаг тул хөл хөөх явдал гардаг. Тиймээс таны гутал бариу бол буцаж өмсөхөд төвөгтэй байж магадгүй гэдгийг санаарай.
12. Онгоцонд заримдаа хэт хүйтэн эсвэл хэт дулаан байдаг. Тиймээс хувцасаа зөв сонгох хэрэгтэй. Аль болох давхарлаж, бас тайлж болох хувцас өмсөөрэй.
13. Онгоцонд заримдаа хэт хүйтэн байснаас гэдэс даарах явдал бий. Үүнээс болоод 00 байн байн орох шаардлага гарна. Энэ тохиолдолд мэдээж эм хэрэгтэй болно. Түүнчлэн дотор муухайрдаг хүмүүс мөн онгоцонд суухаасаа өмнө эм уух хэрэгтэй болдог. Тиймээс шаардлагатай гэсэн эмээ байнга авч яваарай.
14. Онгоцонд биеэ чилээхгүй байх үүднээс дараах дасгалуудыг хийж болно.
• Сууж байхдаа мөрөө дээш доош, урагшаа хойшоо болгох
• Толгойгоо хажуу тийш, дээш доош болгох
• Хөлнийхөө өсгийг газар байлгах зуур хөлний үзүүрээ дээш болгоод хэсэг зуур барих
• Хөлнийхөө үзүүрийг газар байлгах зуур өсгийгөө аль болох дээш өргөх
• Хөлөө шагайгаар нь эргүүлэн хөдөлгөх
• Суниах
15. Эцэст нь хэлэхэд хэрвээ та боломжтой бол бизнес классаар зорчоорой. Та илүү тав тухыг мэдрэх болно.

2010年2月25日木曜日

World Cup 2010 South Africa


 Удахгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.
Би ч Испанийгаа л дэмжинэ дээ.Зун болохыг тэсэн ядан хүлээж байгаа ч Африкийн цагийн зөрөө нь европтой бараг ялгарах юм алга.Японоос 7 цагийн зөрөөтэй юм байна.Шөнийн 2,3 цагт үзэхээс өөр аргагүй болж байгаа юм.Тэгээд л 1 сарын шөнийн амьдрал эхэлж өдөр нь хагас үхтэл амьтан явна гэхээс л айж байна шүү.Хурдан азид болоосой.Япон Солонгосын хамтарч зохиосон 2002 оны аварга шалгаруулах тэмцээнийг үзээд л хөл бөмбөгт дуртай болж байсан юм.Нутаг дээр нь үзэх , зүгээр телевизээр үзэх 2 ч аргагүй өөр байсан. Тэр хүртэл сагсан бөмбөгнөөс өөр юм толгойд байхгүй хүн , нэг мэдсэн чин хөлбөмбөгийн улаан фен нь болчихсон явж байсан.Одоо бүүр сагсаа ч тоохгүй болчихсон шүү.За тэр ч яахав.Энэ жил ямар орон нь аварга болох болдоо... Би бол мэдээж Испани гэж хэлэхгүй бол болохгүй л дээ.(Фений хувьд хаха)
Англи гэж нэг л их сүр бадруулсан баг эрөөсөө хол явдаггүй.Бүгд том од болохоор бие биеэ сонсдоггүй юмуу яадаг юм. Гэхдээ Капелло дасгалжуулагч болсон болохоор нэг юм дуулгаж магадгүй л юм.
Франц муу юм шиг байж байгаад тэмцээн эхлэхээр хүчээ авдаг сонин баг.Герман бол зоолтоостой шөвгийн 4т , муудаа л 8д үлдэдэг.Итали , Голланд , Португаль гээд Европ бол тэр чигээрээ сайн. Африкын орнууд бие махбодны өндөр хөгжилтэй хүмүүс байнаа.бараг л бүгд хөнгөний тамайрчид юмуу гэмээр. Урьд нь зөвхөн гүйдэг байсан бол одоо техниктэй болж , орон бүр сайжирч байна.Өмнөд Америк бол Аргентин, Бразил гээд л бусад орны нэр гардаггүй.Одоо Бразил болоо болоо, нэг хэсэгтээ завсарлага авсан нь дээр.хэхэ
Сүүлд нь Ази. Япон Солонгос тэргүүтэй орнууд.Солонгос нь 2002 онд Испани Итали-г улаан цайм булихайцан байж нэг юм хожиж шөвгийн 4т үлдсэн.Жинхэнэ дошин дээрээ довойх шиг л болсон. Тэгсэн Япон тэр онд нь 16 дээрээ хусуулсан.Хоншооргүй нөхдүүд шүү. Хэзээ Монголын маань шигшээ хөлбөмбөгийн дэлхийн аваргад оролцоод явж байх болдоо.Тэгвэл ч элдэв гадаад орон гэхгүй Монгол улаан галзуу дэмжээд л сайхан байх байхдаа.Тэр хүртэл нь Испанийгаа л дэмжиж сууя. Европ, латин хүмүүст атаархах юм.Төрлөх орон нь хөлбөмбөгөөр хүчтэй , за дээрээс нь аварга болчихвол бүүр лайтай. Бөөн бахархал. 

11 төрлийн дарга

Ажлын байрандээр даргын хандлага танд маш чухал. Тэдний үг хэл, хачин зан авир нь таныг төөрөгдөлд оруулдаг уу? Тэгвэл та доорхи зүйлсийг уншсанаар тэдэнтэй хэрхэн харилцах, хэрхэн тэдэнд таалагдахаа мэдэх болно.

1. Робот

Шинж тэмдэг: Хоосон ширээ, гэр бүлийн зураг байхгүй.
Тэдний үйлдэл: Мөнхийн бизнес. Энэ бол робот. Түүнийг хүн биш гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ тэр хошин зан, сэтгэл хөдлөлд дургүй. Тэр таныг зүгээр ажлаа хийхийг тань л хүснэ.
Хэрхэн түүнд таалагдах вэ: Хэцүү санагдаж болох ч та өөрийн сэтгэл хөдлөлөө хаяж, даргынхаа цагийн хуваарийг ягштал дагах хэрэгтэй. Сайн талыг нь дурдвал тэр танд зарчимч, үр бүтээлтэй байхыг зааж өгнө.

2. Зөөлөн дарга
Шинж тэмдэг: 2дох боломж
Тэдний үйлдэл: Тэд ажилчидадаа ажиллах орчиныг нь бүрдүүлэхийг хүсдэг ба эцэст нь ажилчидын хувьд өсөж дэвжихэд хүнд болж, хий зугаалагсад хожидог. Заримдаа дарга нарт хатуу шийдвэр гаргах шаардлага тулгардаг. Гэтэл тэд ийм зүйлийг бараг мэддэггүй.

Хэрхэн түүнд таалагдах вэ: Итгэлийг нь алдахгүй байх. Заримдаа тэдний өмнөөс ажилчидаа удирдаж, шийтгэлийг нь оноож бай.

3. Зальтай
Шинж тэмдэг: Худал амлалтууд
Тэдний үйлдэл: Тэд танд нэг зүйл амлаад, оронд нь өөр зүйлийг өгөх болно. Тэд танд ч юу ч хэлж болно. Цалингын нэмэгдэл? Идэвхжүүлэх ажиллагаа? Чөлөө? Мэдээж танд хүссэнийг тань өгнө. Гэхдээ та нэмэлт ажил авах ёстой.
Хэрхэн түүнд таалагдах вэ: Түүний өгсөн хүнд, ярвигтай ажлуудыг нь хий. Энэ нь таныг хол аваачиж чадна. Гэхдээ хэзээ ч түүний хэлж буй зүйлд бүү итгэ. Хэрвээ тэр ямар нэг зүйл танд амлавал түүнийг нь цаасандээр буулгуулж ав. Тэгсэн цагт та хэлсэн зүйлийг нь өөрт нь хэлж болох юм.

4. Нууцлагдмал
Шинж тэмдэг: Хаалттай хаалга, “Оффисдоо байхгүй “гэсэн бичиг
Тэдний үйлдэл: Хэн мэдэх вэ? Тэр бизнес уулзалт, хаалттай уулзалт .... ер нь юу ч хийж болно. Юу ч болсон бай, та өөрийн ширээний ард суугаад асуудлуудыг өөрөө шийдвэрлэх болно. Танд тэр ямар нэг тусламж, заавар өгөхгүй. Харасалтай нь байдал буруу тийш эргэвэл та хэргийн эзэн болно.
Хэрхэн түүнд таалагдах вэ: Түүнийг хүлээгээд түүнд цаг зав олго. Та маш тэвчээртэй зан гаргах нь чухал. Эцэст нь та түүний зан чанарыг олж харна.

5. Хорт могой
Шинж тэмдэг: Хоёрдмол утгатай магтаалын үгс, хуурамч инээмсэглэл
Тэдний үйлдэл: Тэр маш хорон үгтэй. Тэр танаас “ Чи жирэмсэн юм уу? Өө, үгүй юм байна. Чи зүгээр таргалчихсан юм уу даа? “ , “ Аан, чи Excel сурж байгаамаа даа? “ гэх мэт маш хорон үг хэрэглэх зэргээр таны өөрт итгэх итгэлийг унтраадаг. Та ямар ч өөгүй байсан ч тэр танаас төвөггүйхэн өө олж харна.
Хэрхэн түүнд таалагдах вэ: Хорт могойнуудыг ажилчидаа хайрладаг гэж бараг сонсоогүй учир та зүгээр л зайгаа бариад байж байсан нь дээр. Өөрийн мэдрэмжээ өөртөө хадгалаад, өөрийнхөө тухай мэдээллийг түүнд их өгөөд хэрэггүй. Учир нь тэр таны эмзэг сэдвийг мэдэхгүй бол таныг хэрхэн гомдоохоо мэдэхгүй шүү дээ.

6. Найз
Шинж тэмдэг: Бэйсболын малгай
Тэдний үйлдэл: Тэр таны дарга бус, найз тань байхыг хүснэ. Таны хувьд шийтгэл гэвэл түүний утгагүй онигоонд инээх.
Хэрхэн түүнд таалагдах вэ: Мэдээж түүний онигоонуудад нь инээх хэрэгтэй. Гэхдээ түүний тавьсан урилга болгоныг нь хүлээж аваад байлгүй заримдаа ч гэсэн үгүй гэж хэлэх хэрэгтэй. Энэ нь түүнийг танд дургүй болгохгүй юм. Харин таны даргатайгаа харьцах урт хугацааны явцад тус болно.

7. Гайхамшиг
Шинж тэмдэг: Ажлын байр тань таных юм шиг санагдаж, танд гайхалтай мэйлүүд ирдэг.
Тэдний үйлдэл: Тэд бол жинхэнэ мөрөөдлийн дарга. Хөгжилтэй, ажилчидадаа дэмжлэг үзүүлж, гайхалтай уур амьсгалыг бүрдүүлдэг. Тэр хэлсэнээ хийж, харин танд өгж буй хүндхэн ажлуудыг танд тоглоом мэт ойлгуулж чаддаг. Та ажлын өдрийн дараа байнга сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ биеэ тоож болохгүй шүү.

Түүнд хэрхэн таалагдах вэ: Хийх ёстой ажлаа сайн хий. Тэр таны ажилд байнга оролцоод байхгүй тул та өөрийгөө хэр зэрэг ажиллаж чадахаа харах боломжтой юм.

8. Мангас
Шинж тэмдэг: Кофены аяга шидэх, муухай аашлах
Тэдний үйлдэл : Тэр таны амьдралыг там болгоно. Тэр үүндээ гарамгай нэгэн. Хамт ажиллагсадын чинь хажууд танруу орилж хашгирч, зандран загинана.
Түүнд хэрхэн таалагдах вэ: Харамсалтай нь түүнд таалагдана гэдэг бараг боломжгүй. Тэрнээс та ажлаасаа гарах эсвэл зүгээр л нөхцөл байдалд дасах хэрэгтэй.

9. Тооны мэргэжилтэн
Шинж тэмдэг: Excel дээр чадварлаг ажиллаж, тооны машиныг байнга хэрэглэдэг
Тэдний үйлдэл : Түүний статистик тоо мэдээ гаргах чадвар үнэхээр сайн. Тэр ажилчидынхаа бүтээлч байдлыг байнга хянадаг ба таны бүтээмж бага зэрэг буурахад л тэр танд лекц уншиж эхэлнэ.
Түүнд хэрхэн таалагдах вэ: Түүнд ойлгомжтой мэдээлэл өг. Өөрөөр хэлбэл энэ нь тоо хэмжээ. Та өөрийн ур чадвараа санхүүгийн тайлангаараа л харуулах болно.

10. Шинийг санаачлагч
Шинж тэмдэг: Шинийг санаачлагч, бизнесийн сэтгүүлүүдийг алгасахгүй уншдаг
Тэдний үйлдэл: Шинийг санаачлагч байнга шинэ санаануудыг гаргаж, түүнийгээ биелүүлэх гэж үхтэлээ ажиллана. Хамгийн гол нь та тэр санааг нь хэрэгжүүлэгч нэгэн тул танд ажлаас өөр амьдрал байдаг гэдгийг тэр тоохгүй. Таныг ажлаар дарна.
Түүнд хэрхэн таалагдах вэ: Сайн ажилла. Гэхдээ даргадаа танд өөр бас амьдрал байдаг гэдгээ тайлбарлаж ойлгуул. Түүнээс гэр бүлийнх нь талаар болоод, амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөсөн болохыг нь асуу. Тэгээд танд бас амралт чөлөөт цагаар хийх зүйлс байдаг гэдгээ хэл.

11. Олон зантан
Шинж тэмдэг: Нарийн зүйлсэд анхаарал их хандуулдаг, шүүмж их хэлдэг, цаг зав ихтэй
Тэдний үйлдэл : Тэд таны ажлыг цаг минут тутамд хянахыг хүснэ. Таны хийсэн бүхэн түүний сэтгэлд хүрэхгүй. Та шинийг санаачлахаасаа илүүтэйгээр ихэнх хугацаанд өөртөө эргэлзсээр цагийг өнгөрөөнө.

Түүнд хэрхэн таалагдах вэ: Даргынхаа хэлсэн болгоныг биелүүлэхийн оронд өөрөө өөртөө стандартыг тогтоо. Өөрийн хийсэн ажил нэг бүрээ сайн мэдэж, өөрийгөө хамгаалах зүйлсийг ямагт бодсон байх шаардлагатай. Тэр цагт та түүний ярвигтай асуултуудад барьц алдахгүй.

2010年2月23日火曜日

Отон тоглолт

Хөл бөмбөгт би маш их дуртай. Өөрөө ч бөмбөг өшиглөөд гүйнэ, Компютерийн тогломоор ч тоглоно , тэмцээнийг нь үзнэ.Ер нь бүх л хэлбэрээр хөл бөмбөгийг хөгжөөн дэмждэг хүн л дээ. Хөл бөмбөг гэдэг ганц фен , хэсэг хүмүүс , тогтсон хэдэн газрыг хамрах биш бүхэл бүтэн улс орон дэлхий дахинаар нь байлдан дагуулах хүчтэй спорт билээ.Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн , жил бүр болдог цомтой багуудын аварга шалгаруулах тэмцээн , Европын аварга шалгаруулах тэмцээн гээд хүсэн хүлээсэн тэмцээнүүд их. Ер нь зөвхөн хөл бөмбөг ч биш , спорт гэдэг гайхалтай зүйл юм.
Ойрын жишээ гэхэд л манайд 2008 оны 7 сарын 1нд нь дайтах шахчихаад , 8 сард нь Монгол алт авмагц төрөл арилжсан мэт ахан дүүс болж нэгдэн нийлэн баярлацгаасан.Тэгэхээр спортын хүч гэж агуу юм.Одоо Канадад болж буй өвлийн олимп бас л хүн бүхний анхааралд байна.
Доор байгаа кино маань хөл бөмбөгтэй холбоотой бөгөөд амидрал дээр байж болохоор ч юм шиг .....

Анхны болзоо - Blind Date

Энэ кино их таалагдлаа.8 минутанд их олон зүйл үгүйлж чадсан юм шиг надад санагдсан юм.Яахав засах зүйлүүд ганц хоёр ажиглагдсан боловч бүхэлдээ дажгүй болж чадсан гэж бодож байна.Зураг авалт , бичлэгийн чанар их сайн хийгдэсэн байна.Кинон дээрх залуугын "Би таныг биш энэ агшинг их удаан хүлээлээ" мөн сүүлд хэлдэг "Одоо ч гэсэн үнэр нь үнэртэж байна , яг л хажууд байгаа юм шиг ..." гэдэг хэсэгүүд нь гоё шүү. Дээрээс Игорь Крутой-н 2 гоё аяз үйл явдалд нь зохисон гэж ванлий хэхэ.
Зохиогч Чингүүн гэдэг залуу надтай чацуу юм байна.Үе тэнгийн хүмүүс ийм сайхан зүйлүүд хийж байна гэж бодохоор би ч гэсэн бас ямар нэгэн дорвитой юм хийхгүй бол гэж өөрөө өөртөө сануулна.Атаархасан гэдэг утгаараа биш л дээ.Өөрөө өөрийгөө өдөөх нэг хэлбэр юмуудаа.Зохиогчоос нь зөвшөөрөл авалгүй тавичихлаа.Хэрвээ авч хая гэвэл авчихнаа. Кино үнэхээр таалагдсан болохоор блогондоо тавимаар санагдлаа.

Сайн баг бүрдүүлэх 10 арга

Томоохон хэмжээний төсөл ажил, ажилтан ганцаар хийх боломжгүй ажлыг багаар хийх нь хамгийн үр дүнтэй байдаг. Түүнчлэн компаныг зорилгодоо хүрэхэд ажилтануудын хамтран ажиллах чадвар хамгаас чухал байдаг билээ.
Бүтээлч, чадварлаг баг бүрдүүлэхэд тодорхойлсон үр дүн, зорилго, зорилтууд, ур чадварууд гол түлхүүр болно.

1. Багдаа тодорхойлсон зорилгыг бий болго. Багийн дунд нэг том зорилго байх ёстой. Энэ нь багийн гишүүдэд тодорхой байх нь чухал. Ингэсэн тохиолдолд багийн гишүүд урагш алхахад амар байна. Түүнчлэн баг зорилгодоо хүрэхэд багийн гишүүд тус бур ямар үүрэг хариуцлага хүлээх, тэр нь баг зорилгодоо хүрэхэд хэрхэн нөлөөлөхийг сайн мэддэг байх хэрэгтэй.

2. Багийн хийсэн ажлуудын үр дүн хэмжигдэхүйц байх ёстой. Ихэнхдээ багийн хийсэн ажлыг хэмжиж байх нь багийг үр дүнтэй ажиллахад хүргэдэг юм.

3. Хамтын ажиллагааг идэвхжүүл. Хүн бүр тухайн багд ажилласанаар ямар тусламжийг үзүүлж байгаагаа мэдэж байх хэрэгтэй. Түүнчлэн багийн дунд хувь хүмүүсийн хоорондох өрсөлдөөнийг хориглох хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд бүтээлч байдал жинхэнэ багийн зорилгоруу чиглэж чадна.

4. Багийн гишүүд бие биенийхээ авьяас чадвар, онцлог шинжийг мэддэг байх хэрэгтэй. Багийн гишүүд бие биенийхээ авьяас чадвар, давуу талуудыг мэдсэнээр тус бүрийн хийх ажлууд тодорхой болж, мөн дэмжиж туслахад дөхөм болно.

5. Багийн гишүүдийн ур чадвар багийн хийх ажлын чиглэл, зорилгод нийцсэн байх ёстой. Техникийн ур чадвар, хувийн соёл, асуудал шийдвэрлэх ур чадвар зэрэг нь багийг амжилтанд хүргэж чадах гол ур чадварууд юм.

6. Байнгын сургалт. Тухайн төсөл ажлыг хийж гүйцэтгэхэд тодорхой ур чадвар, мэдлэг шаарддаг тул шаардлагатай бол сургалт зохион байгуулах шаардлагатай. Мэдээж шинэ сурсан мэдлэгийг өөрийн болгож эзэмшихэд тодорхой хугацаа шаарддаг. Түүнчлэн сургалтын чанар, үр дүнг дүгнэх нь чухал. Ажилчидаас санал сонсож сургалтын чанар, заах арга барил хэр байгааг мэдэх буюу эргэх холбоог сайжруулах хэрэгтэй.

7. Харилцаа холбоог сайжруулах. Багийн гишүүдийн харилцах арга, хэрэгсэлийг хурдан, баталгаатай байлга. Жишээ нь мэдээлэл хурдан солилцох гэх мэт.

8. Багийн зорилгыг багийн гишүүдэд байнга сануулж байх. Энэ энгийн сонсогдож байж магадгүй юм. Гэхдээ ихэнх тохиолдолд багийн хүч цаг хугацаа өнгөрөх тусам суларч, зорилгоо мартах нь байдаг. Тиймээс байнга зорилгоо сануулж, юуны төлөө, ямар үр дүнгийн төлөө ажиллаж байгаа болохоо сануулж бай. Ингэх аваас багийн эрч хүч сулрах нь бага байх болно.

9. Багийн уулзалт, ярилцах асуудлууд. Уулзалт зохион байгуулах нь цаг хугацаа үрсэн зүйл болох нь бий. Тиймээс л уулзалтаа маш зохион байгуулалттай хийх хэрэгтэй. Танд гэж зөвлөхөд уулзалтанд ярилцах зүйлсийн жагсаалт гаргахаасаа илүүтэйгээр уулзалт дуусахад ямар асуудал шийдвэрлэсэн байх, ямар шийдвэр гаргасан байхаа тодорхой болгох нь уулзалтыг хэд дахин илүү үр дүнтэй болгож чадна.

10. Багийн даргын үүрэг роль. Багийн дарга багийн гишүүдтэйгээ үг хэлээр гэхээсээ илүүтэйгээр үйл хөдлөлөөрөө үлгэр дууриал болох хэрэгтэй. Дарга ямар байна, гишүүд нь тийм байх болно. Дарга нь өөртөө нэг стандарт, харин бусдад өөр стандарт гаргаж болохгүй биздээ.