2010年2月28日日曜日

Онгоцонд хэрхэн тав тухтайгаар зорчих вэ?


Онгоц нь хамгийн амар тээврийн хэрэгсэл мэт боловч нислэгийн дараа их ядарсан байгааг бид мэдэрдэг. Бие чилэх гэдэг асуудал хамгийн түгээмэл тохиолддог асуудал байдаг шүү дээ.
Дараагийн удаа онгоцоор зорчихдоо дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээд үзээрэй.
1. Онгоцоор зорчихоосоо 3 хоногийн өмнөөс эрүүл мэндэдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Бие таагүй үед онгоцоор зорчих нь таныг улам тавгүй болгох болно.
2. Онгоцоор зорчихоос өмнөх өдөр, зорчих өдөр, зорчсоноос хойших 3 хоногтоо аспирин уух хэрэгтэй. Учир нь удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух нь хөлөнд их хэмжээний цус хуримтлагдаж, цус бөөгнөрөхөд хүргэдэг. Ингэснээр хөл бадаарах, хөших, чилээрхэх шинж тэмдэг илэрдэг. Аспирин нь цусыг шингэлдэг учир цус бөөгнөрөхөөс таныг хамгаалах болно.
3. Цүнхэндээ хэдэн ширхэг тайвшруулах цай хийгээрэй. Үйлчлэгчээс халуун буцалсан ус авчирч өгөхийг хүсээд тайвшруулах цайгаа ууж болно. Энэ нь таныг тайвшруулж, амар унтахад хүргэнэ.
4. Өөрийн нислэгээ хүлээж байхдаа аль болох хөдөлгөөнтэй бай. Учир нь та онгоцонд суусан хойноо хөдлөх боломжгүй болно шүү дээ. Тиймээс өмнө нь биеийн чилээгээ гаргаж, биеэ хөдөлгөх нь онгоцонд орсон хойно танд амар байх болно.
5. Хөлөө солбиж суухгүй байх нь танд илүү амар байх болно.
6. Онгоцны буудалдээр аль болох эрт оч. Учир нь та хүссэн суудлаа тавиулах боломжтой болно. Магадгүй та 00 –д ойр, эсвэл цонхны хажууд суухыг хүсэх байх. Эсвэл гарч ороход амраар нь захын суудлыг ч сонгож болно шүү дээ.
7. Хэдий та богино хугацааны нислэг хийх гэж байсан ч цүнхэндээ хуурай идэх юм, ус аваад хийчихээрэй. Гэнэтийн нислэг хойшлох тохиолдол олон гардаг тул бэлтгэлтэй байх нь таныг ямар ч тохиолдолд сандралд хүргэхгүй байх болно.
8. Аль болох өдрийн эхний нислэгээр нисэх нь оновчтой. Эхний нислэгүүд ихэнхдээ цагтаа нисдэг ба үйлчилгээ сайн, хоолны сонголт ч олон байх болно шүү. Ихэнхдээ оройны нислэгүүдэд хоолны сонголт байхгүй болсон байдаг гэдгийг та мэдэх байх.
9. Онгоц нисэх, буух үед бохь зажлах, эвшээх нь сайн байдаг. Энэ нь таны чихэнд өгөх даралтыг бууруулдаг юм.
10. Онгоцоор зорчиж буй үед архины төрлийн зүйлээс татгалзах хэрэгтэй. Онгоц нь маш хуурай агаартай байдаг тул архи таныг улам цангаах болно.
11. Онгоцонд гутлаа тайлж суух нь амар мэт санагддаг. Гэтэл үнэндээ кабинд агаарын даралт муу байдаг тул хөл хөөх явдал гардаг. Тиймээс таны гутал бариу бол буцаж өмсөхөд төвөгтэй байж магадгүй гэдгийг санаарай.
12. Онгоцонд заримдаа хэт хүйтэн эсвэл хэт дулаан байдаг. Тиймээс хувцасаа зөв сонгох хэрэгтэй. Аль болох давхарлаж, бас тайлж болох хувцас өмсөөрэй.
13. Онгоцонд заримдаа хэт хүйтэн байснаас гэдэс даарах явдал бий. Үүнээс болоод 00 байн байн орох шаардлага гарна. Энэ тохиолдолд мэдээж эм хэрэгтэй болно. Түүнчлэн дотор муухайрдаг хүмүүс мөн онгоцонд суухаасаа өмнө эм уух хэрэгтэй болдог. Тиймээс шаардлагатай гэсэн эмээ байнга авч яваарай.
14. Онгоцонд биеэ чилээхгүй байх үүднээс дараах дасгалуудыг хийж болно.
• Сууж байхдаа мөрөө дээш доош, урагшаа хойшоо болгох
• Толгойгоо хажуу тийш, дээш доош болгох
• Хөлнийхөө өсгийг газар байлгах зуур хөлний үзүүрээ дээш болгоод хэсэг зуур барих
• Хөлнийхөө үзүүрийг газар байлгах зуур өсгийгөө аль болох дээш өргөх
• Хөлөө шагайгаар нь эргүүлэн хөдөлгөх
• Суниах
15. Эцэст нь хэлэхэд хэрвээ та боломжтой бол бизнес классаар зорчоорой. Та илүү тав тухыг мэдрэх болно.

0 件のコメント:

コメントを投稿