2010年2月25日木曜日

11 төрлийн дарга

Ажлын байрандээр даргын хандлага танд маш чухал. Тэдний үг хэл, хачин зан авир нь таныг төөрөгдөлд оруулдаг уу? Тэгвэл та доорхи зүйлсийг уншсанаар тэдэнтэй хэрхэн харилцах, хэрхэн тэдэнд таалагдахаа мэдэх болно.

1. Робот

Шинж тэмдэг: Хоосон ширээ, гэр бүлийн зураг байхгүй.
Тэдний үйлдэл: Мөнхийн бизнес. Энэ бол робот. Түүнийг хүн биш гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ тэр хошин зан, сэтгэл хөдлөлд дургүй. Тэр таныг зүгээр ажлаа хийхийг тань л хүснэ.
Хэрхэн түүнд таалагдах вэ: Хэцүү санагдаж болох ч та өөрийн сэтгэл хөдлөлөө хаяж, даргынхаа цагийн хуваарийг ягштал дагах хэрэгтэй. Сайн талыг нь дурдвал тэр танд зарчимч, үр бүтээлтэй байхыг зааж өгнө.

2. Зөөлөн дарга
Шинж тэмдэг: 2дох боломж
Тэдний үйлдэл: Тэд ажилчидадаа ажиллах орчиныг нь бүрдүүлэхийг хүсдэг ба эцэст нь ажилчидын хувьд өсөж дэвжихэд хүнд болж, хий зугаалагсад хожидог. Заримдаа дарга нарт хатуу шийдвэр гаргах шаардлага тулгардаг. Гэтэл тэд ийм зүйлийг бараг мэддэггүй.

Хэрхэн түүнд таалагдах вэ: Итгэлийг нь алдахгүй байх. Заримдаа тэдний өмнөөс ажилчидаа удирдаж, шийтгэлийг нь оноож бай.

3. Зальтай
Шинж тэмдэг: Худал амлалтууд
Тэдний үйлдэл: Тэд танд нэг зүйл амлаад, оронд нь өөр зүйлийг өгөх болно. Тэд танд ч юу ч хэлж болно. Цалингын нэмэгдэл? Идэвхжүүлэх ажиллагаа? Чөлөө? Мэдээж танд хүссэнийг тань өгнө. Гэхдээ та нэмэлт ажил авах ёстой.
Хэрхэн түүнд таалагдах вэ: Түүний өгсөн хүнд, ярвигтай ажлуудыг нь хий. Энэ нь таныг хол аваачиж чадна. Гэхдээ хэзээ ч түүний хэлж буй зүйлд бүү итгэ. Хэрвээ тэр ямар нэг зүйл танд амлавал түүнийг нь цаасандээр буулгуулж ав. Тэгсэн цагт та хэлсэн зүйлийг нь өөрт нь хэлж болох юм.

4. Нууцлагдмал
Шинж тэмдэг: Хаалттай хаалга, “Оффисдоо байхгүй “гэсэн бичиг
Тэдний үйлдэл: Хэн мэдэх вэ? Тэр бизнес уулзалт, хаалттай уулзалт .... ер нь юу ч хийж болно. Юу ч болсон бай, та өөрийн ширээний ард суугаад асуудлуудыг өөрөө шийдвэрлэх болно. Танд тэр ямар нэг тусламж, заавар өгөхгүй. Харасалтай нь байдал буруу тийш эргэвэл та хэргийн эзэн болно.
Хэрхэн түүнд таалагдах вэ: Түүнийг хүлээгээд түүнд цаг зав олго. Та маш тэвчээртэй зан гаргах нь чухал. Эцэст нь та түүний зан чанарыг олж харна.

5. Хорт могой
Шинж тэмдэг: Хоёрдмол утгатай магтаалын үгс, хуурамч инээмсэглэл
Тэдний үйлдэл: Тэр маш хорон үгтэй. Тэр танаас “ Чи жирэмсэн юм уу? Өө, үгүй юм байна. Чи зүгээр таргалчихсан юм уу даа? “ , “ Аан, чи Excel сурж байгаамаа даа? “ гэх мэт маш хорон үг хэрэглэх зэргээр таны өөрт итгэх итгэлийг унтраадаг. Та ямар ч өөгүй байсан ч тэр танаас төвөггүйхэн өө олж харна.
Хэрхэн түүнд таалагдах вэ: Хорт могойнуудыг ажилчидаа хайрладаг гэж бараг сонсоогүй учир та зүгээр л зайгаа бариад байж байсан нь дээр. Өөрийн мэдрэмжээ өөртөө хадгалаад, өөрийнхөө тухай мэдээллийг түүнд их өгөөд хэрэггүй. Учир нь тэр таны эмзэг сэдвийг мэдэхгүй бол таныг хэрхэн гомдоохоо мэдэхгүй шүү дээ.

6. Найз
Шинж тэмдэг: Бэйсболын малгай
Тэдний үйлдэл: Тэр таны дарга бус, найз тань байхыг хүснэ. Таны хувьд шийтгэл гэвэл түүний утгагүй онигоонд инээх.
Хэрхэн түүнд таалагдах вэ: Мэдээж түүний онигоонуудад нь инээх хэрэгтэй. Гэхдээ түүний тавьсан урилга болгоныг нь хүлээж аваад байлгүй заримдаа ч гэсэн үгүй гэж хэлэх хэрэгтэй. Энэ нь түүнийг танд дургүй болгохгүй юм. Харин таны даргатайгаа харьцах урт хугацааны явцад тус болно.

7. Гайхамшиг
Шинж тэмдэг: Ажлын байр тань таных юм шиг санагдаж, танд гайхалтай мэйлүүд ирдэг.
Тэдний үйлдэл: Тэд бол жинхэнэ мөрөөдлийн дарга. Хөгжилтэй, ажилчидадаа дэмжлэг үзүүлж, гайхалтай уур амьсгалыг бүрдүүлдэг. Тэр хэлсэнээ хийж, харин танд өгж буй хүндхэн ажлуудыг танд тоглоом мэт ойлгуулж чаддаг. Та ажлын өдрийн дараа байнга сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ биеэ тоож болохгүй шүү.

Түүнд хэрхэн таалагдах вэ: Хийх ёстой ажлаа сайн хий. Тэр таны ажилд байнга оролцоод байхгүй тул та өөрийгөө хэр зэрэг ажиллаж чадахаа харах боломжтой юм.

8. Мангас
Шинж тэмдэг: Кофены аяга шидэх, муухай аашлах
Тэдний үйлдэл : Тэр таны амьдралыг там болгоно. Тэр үүндээ гарамгай нэгэн. Хамт ажиллагсадын чинь хажууд танруу орилж хашгирч, зандран загинана.
Түүнд хэрхэн таалагдах вэ: Харамсалтай нь түүнд таалагдана гэдэг бараг боломжгүй. Тэрнээс та ажлаасаа гарах эсвэл зүгээр л нөхцөл байдалд дасах хэрэгтэй.

9. Тооны мэргэжилтэн
Шинж тэмдэг: Excel дээр чадварлаг ажиллаж, тооны машиныг байнга хэрэглэдэг
Тэдний үйлдэл : Түүний статистик тоо мэдээ гаргах чадвар үнэхээр сайн. Тэр ажилчидынхаа бүтээлч байдлыг байнга хянадаг ба таны бүтээмж бага зэрэг буурахад л тэр танд лекц уншиж эхэлнэ.
Түүнд хэрхэн таалагдах вэ: Түүнд ойлгомжтой мэдээлэл өг. Өөрөөр хэлбэл энэ нь тоо хэмжээ. Та өөрийн ур чадвараа санхүүгийн тайлангаараа л харуулах болно.

10. Шинийг санаачлагч
Шинж тэмдэг: Шинийг санаачлагч, бизнесийн сэтгүүлүүдийг алгасахгүй уншдаг
Тэдний үйлдэл: Шинийг санаачлагч байнга шинэ санаануудыг гаргаж, түүнийгээ биелүүлэх гэж үхтэлээ ажиллана. Хамгийн гол нь та тэр санааг нь хэрэгжүүлэгч нэгэн тул танд ажлаас өөр амьдрал байдаг гэдгийг тэр тоохгүй. Таныг ажлаар дарна.
Түүнд хэрхэн таалагдах вэ: Сайн ажилла. Гэхдээ даргадаа танд өөр бас амьдрал байдаг гэдгээ тайлбарлаж ойлгуул. Түүнээс гэр бүлийнх нь талаар болоод, амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөсөн болохыг нь асуу. Тэгээд танд бас амралт чөлөөт цагаар хийх зүйлс байдаг гэдгээ хэл.

11. Олон зантан
Шинж тэмдэг: Нарийн зүйлсэд анхаарал их хандуулдаг, шүүмж их хэлдэг, цаг зав ихтэй
Тэдний үйлдэл : Тэд таны ажлыг цаг минут тутамд хянахыг хүснэ. Таны хийсэн бүхэн түүний сэтгэлд хүрэхгүй. Та шинийг санаачлахаасаа илүүтэйгээр ихэнх хугацаанд өөртөө эргэлзсээр цагийг өнгөрөөнө.

Түүнд хэрхэн таалагдах вэ: Даргынхаа хэлсэн болгоныг биелүүлэхийн оронд өөрөө өөртөө стандартыг тогтоо. Өөрийн хийсэн ажил нэг бүрээ сайн мэдэж, өөрийгөө хамгаалах зүйлсийг ямагт бодсон байх шаардлагатай. Тэр цагт та түүний ярвигтай асуултуудад барьц алдахгүй.

1 件のコメント:

  1. Hi Puujee. Zurhainuud, yalanguya hair durlaliin zurhai ene ter taviarai kk.

    返信削除